“Евро-Азийн тээвэр бүс нутгийн оролцоо” Олон улсын бага хурал болно

img

Монгол Улсын Их Хурлаас маргааш Улаанбаатар хотноо "Евро-Азийн тээвэр бүс нутгийн оролцоо" сэдэвт олон улсын бага хурал болно.

Энэхүү олон улсын бага хурлын зорилго нь бүс нутгийн орнуудын Засгийн газрын болон томоохон хувийн хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг урин оролцуулж мэдээлэл, туршлага солилцох, цаашид бүс нутгийн хэмжээнд хэрхэн бодлогоо нэгтгэх талаар санал бодлоо хуваалцахад оршиж байна.

Олон улсын бага хурлын хөтөлбөрт бүс нутгийн хөгжилд Монгол Улсын оруулах хувь нэмэр, ялангуяа дамжин өнгөрөх тээврийн талаар сонирхолтой илтгэл тавигдахаар тусгагдсанаас гадна хөрш орнуудын болон Европ-Азийг холбосон тээврийн сүлжээний талаар олон улсын байгууллага, Засгийн газрын төлөөлөгчид илтгэл тавихаар төлөвлөж буй аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ