Д.Содном: Монгол хүний холч ухаанаар бахархаж явна

img

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албан тушаал хашиж явсан, Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Думаагийн Содном өнөөдөр “Чингисийн одон”-гоор шагнагдлаа.  Түүний одон тэмдгийг өнөөдө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Тэрээр “Чингинс хааны одон”-г хүлээн авсны дараа “Өнөөдөр бүтээн байгуулалт хийж буй Монголын Алт компанид ажиллаж байгаа даа баяртай байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таны бодлого, үйл ажиллагааны хүрээнд иргэний оролцоог нэмэгдүүлэх, авлига хээл хахуулийг таслан зогсоох, шүүхийг шинэчлэх, төсвийн ил тод байдлыг хангах, төвлөрлийг сааруулах, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, Монгол соёлоо хамгаалан, дэлгэрүүлэх, олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэр хүндийг өргөх талбарт онцгой анхаарч, тууштай зарчимтай ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж явсан хүний хувьд бахархаж байгаагаа илэрхийлье. Монголчууд бид эцэг, өвгөдөөсөө өвлөсөн эх нутаг, газар шороогоо үр ач даа өвлүүлж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо хайрлан хамгаалж, улс төр, эдийн засгийн хувьд хүчирхэг улс болох ёстой. Бүтээсэн дээ тайвширч биш бүтээх дээ шамдаж явцгаая. Монгол хүн бүр улс орныхоо ирээдүй хөгжил, язгуур эрх ашгийг дээдэлж, алсын хараа, холын байдалтай байж, өвөр зуураа талцах бус эв эеээ хичээн өөдлөн дэвшихийн төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээе. Би Монгол хүний холч ухаан, уужим сэтгэл, хийморь заяагаар бахархаж явна. Бид бүхний Монгол төрийн сүлд ивээг. Их баярлалаа” гэв.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hhhh:
buruu hundee ugsun baina. ene hun humuusiig helmegduulj yavsan l hun dee. tsedenbal dargad ug, esvel loohuuz surmaajav guaid ug
2013-11-05
baagii:
tanid bayar hurgey
2013-11-05
зочин :
содном гуай энэ төрд хэлэх үгтэй, хийсэн ажилтай хүн шүү, баяр хүргэе
2013-11-05
иргэн:
та энэ улсад ерөнхий сайд хийж байсан. дараа нь газрын тосноос салаагүй. харин газрын тосны салбар хөгжөөгүй. өөртөө дүгнэлт хийж энэ талаараа ард түмэндээ тайлбар хийгээч
2013-11-05
mak mak mak:
ene ovgon nadad lav taalagddaggui yum. ediin zasagch hiiseer baigaad shunaliin tulam boltsim shig sanagdaad bdgin. odon avahdaa mak-aa reklamdahaa martahgui l bhiin. ter company bidnii ovog deedsiin ovluulj uldeesen erdenesiig uhaj oortoo naalduulchaad mongolchuudiin toloo yu hiisn yum er n. gants huuhdiin tsetserleg barilaa gej sonsoogui. tend tegj zovj bgaa hund mongo handivalla gej duulaaguin bn. yag unendee mak n bnuu, rio tinto n bnuu adilhan l tatvar toloh yostoi shd. dotoodiin company geed baga tatvar tolj bgaa mortloo heze ch mongol tumnii toloo yum hiihgui suvdag setgeltnuudiin company.
2013-11-05
mongol hun:
ene saihan buuraid urt udaan naslahiig ereej, ulam ihiig buteehiig husei
2013-11-05
setgel:
zhu -n daguul uls baihad 90-d onii shiljiltiin hund hetsuu ue, uls tor ediin zasgiin tusgaar togtnol ardchilaliig jinhene utgaarni togtoon behjuulehiin toloo temtsliin onoo ued ene hunii hiisen buteesen buhneer baharhan bayrlaj baina. sodnom guai bol mongolchuud bidend eh orniihoo toloo zutgehiin ulger duurial bolson azai buural. hen ch yaj ch ene hunii ner hundiig gutaan doromjloh yosgui. mongolchuudaa neg negniigee amldad ni hairlatsgasy.
2013-11-04
ulsul:
nomtoibayariin hooliig iddeg un bol gabihgyi l um bn daa hyn chanaraaraa
2013-11-04
зочин:
лоохууз гуайд өгөөчээ, энэ хүн ер нь юу хийсэн юм бэ, лав л орос авгайтай байсныг нь мэдэх юм байна
2013-11-04
зочин:
эцэс сүүлд нь адгийн шаарнууд одон хүртдэг нь хорвоогийн жам юм дөө, ухаантнууд эхлүүлж, тэнэгүүд үргэлжлүүлж, адгийн шаарнууд нь үр дүнг нь хүртдэг гэдэг билүү
2013-11-04
mongol hun:
tand sain saihan buhniig husen yeruuy. urt udaan naslaarai. yamar saihan mongol heleeree uugui ug helee ve. bayarlalaa.
2013-11-04
mgl1:
bayar hurgie.urt naslaarai.undesniihee, deer ni muriitei togloom, tsugaa tsengeld mungu zardaggui hiij buteeh chini huseltei kompaniig demjij, zuvluj yavaad tani jiriin irgenii huvid bayartai bdag. iluu ih ajliin amjilt husie dee.
2013-11-04
мак групп:
шинхуа мак-н зөвлөх д.содном гуайд бнхау-ын зг-аас мао зе дун-ы одонгоор шагнамаар юм даа,хятадын төлөө өчнөөн юм хийж байхад.
2013-11-04
erhes:
chingisiin odon avhad mak yamar hamaataig oilgsongui
2013-11-04
huu mini:
hiij chadna gesen itgelee hezee negen tsagt hurtel aldalgui hadgalj chaddag tevcheert uhaaniig helj bgaa yum aa. manjid 2 zuunaar darluulsan ch tesej uldsen uhaaniig heleed bgaa yum.
2013-11-04
setgel:
бид хоосон т€м€р труба ч хийж чаддагvй vхэр монголчууд. холч ухаан гэдэг нь юу юм бэ
2013-11-04