Хямд нүүрс олгож байна
Дархан хотын Захирагчийн албанаас эрхлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа иргэдэд хямд нүүрс нийлүүлэх ажлын хүрээнд Шарын голын уурхайгаас эхний ээлжинд 130 тонн нүүрс ирснийг багуудаар дамжуулан олгож эхэлжээ.
Дарханы арван багийн 9676 өрх айл өвлийн турш 30416 тонн нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа гарсны дагуу Шарын голын уурхайгаас эхний ээлжинд 60 вагон буюу 3855 тн нүүрсийг хямд үнээр авахаар гэрээ хийжээ. Эхний ээлжинд ирсэн 130 тн нүүрсийг буулгах ажилд 52 хүн ажилласан аж. Нүүрсэнд ажиллагсдын ажлын хөлс, унаа тээвэр зэрэг бүх зардлыг нэг шуудай нүүрсний үнэнд шингээн, нэг вагоноос 1300-1360 шуудай нүүрс гарна хэмээн тооцож шуудай нүүрсийг 4500 төгрөг байхаар тогтжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ