Гаалийнхан “Инээмсэглэл” аяныг өрнүүлж байна
Гаалийн байгууллагаас гадаад худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад гаалийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шуурхай олж авах, авсан мэдээллээ үнэн зөв ойлгох, тодруулах, зөвлөгөө авах боломж, орчин, нөхцлийг бүрдүүлэх, гаальчдын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд авч үзэж, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээ, үйлчилгээний стандартыг хэвшүүлэн мөрдөж ажиллах, гаалийн зуучлагч болон бизнес эрхлэгчидтэй нээлттэй ил тод, итгэл хүлээлцэх харилцааг бүрдүүлэх зорилгоор “Шударга, шуурхай, соёлтой үйлчилгээний төлөө” уриан дор энэ сарын 01-ээс ирэх 12 дугаар сарын 25-ны хүртэлх хугацаанд “Инээмсэглэл” аяныг өрнүүлж байгаа аж.
Тус аяныг Гаалийн ерөнхий газрын бүтцийн нэгжүүд, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар хороодод зохион байгуулж байгаа гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ