Өнөөдөр “Үлэг гүрвэл- Дүрслэх урлаг” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийнэ
Өнөөдөр “Үлэг гүрвэл- Дүрслэх урлаг” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийнэ.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны "Палеонтологи,археологийн музейн шинэчлэл" төслийн хамт олон Монгол орны соёлын үнэт өв болох палеонтологийн олдворуудыг хайрлан хамгаалах, тэдгээрийн ач холбогдлыг олон нийтэд дэлгэн таниулах цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.
Энэ ажлынхаа хүрээнд үлэг гүрвэлийн дүрслэх урлагийг эх орондоо хөгжүүлэх зорилгоор өнгөрөгч 8 дугаар сард палеонтологийн уран зураг, палеонтологийн уран барималын цуврал сургалтуудыг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд амжилттайзохион байгуулсан юм.
Үлэг гүрвэлийн уран зураг, уран барималыг хэрхэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зурах, урлан бүтээх арга ажиллагааг АНУ-ын палео-уран бүтээлч Jason Poole, Dennis Wilson нар сургалтад хамрагдсан уран бүтээлч, хувь хүмүүст зааж сургасан юм.
Уг сургалтаас төрөн гарсан палео-уран бүтээлчид өнөөдөр үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хийнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ