Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа болно

img

Өмнөговь аймагт үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа энэ сарын 7-11-ний өдрүүдэд болох гэж байна. Уг үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид оролцож өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулах аж.

Тус үзэсгэлэн нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчид туршлага мэдээлэл солилцон, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ