Их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригджээ
Өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын иргэн Б “Marlboro” тамхины хайрцагт 0.976 грамм АСЕ буюу мөс гэх мансууруулах үйлчилгээтэй бодис хилээр нэвтрүүлэх гэж байсныг ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын ажилтнууд илрүүлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар сэжигтэн Б нь уг хар тамхийг Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлэн Улаанбаатар руу хүргэх үүрэгтэй тээвэрлэгч нэгэн бөгөөд удаа дараа мансууруулах төрлийн бодисыг хил давуулж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэнэ. Иймд иргэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ