Амьд тоглолтын амтыг мэдрүүлсэн Өөжгийгийн нэг үдэш

img

Тайзан дээр Өөжгий, “Хурд”-ын Отгонбаяр хоёр 29 жил гитартай найзлахдаа хамтарч “ганц” дуу хийсэн түүхээ хүүрнэн байлаа. Тэдний яриаг сонсон нам гүм байсан үзэгчдийн дундаас нэгэн бүсгүй “Цогоо хааччихсан юм бэ” гэж хашгирснаар

“Чиний нүднээс хайраа би уншдаг

Чиний зүрхэнд надаас нуух юм үгүй...” хэмээн намуухан уянгалаг хоолойгоор дуулсаар “Хурд” хамтлагийн дуучин Цогоо гарч ирэхэд амьд хөгжмийн аялгуунд хөглөгдсөн, хөөрсөн үзэгчид алгаа хорстол ташсаар угтав. Тэд жинхэнэ хайрыг зүрхэнд үлдээсэн хамтлагийнхныг тайзан дээр үлдэхийг хүслээ. Харин Хурдынхан Өөжгийгийнхөө тоглолтод зориулж нэг л дуу бэлдсэн байснаа учирлаад энэ үдшийн эзэнд зориулан “Цэргийн бодол”-оо дуулж, Өөжгий тус хамтлагийн гитарчин болж хувирлаа. Миний л мэдэхийн монголын рок поп урлагийн хоёр “аварга” гитарчин нэгэн тайзан дээр зэрэгцэн зогсч, хамтран хөгжимдлөө. Тоглолтын хөтлөгчийн хэлснээр энэ мөч түүх болон үлдэх биз ээ.

1

Энэ бол гитарчин, хөгжмийн зохиолч Д.Өлзий-Оршихийн 11 жилийн дараа үзэгч, сонсогчдынхоо дунд их хүлээлт үүсгэн хийж буй уран бүтээлийн бие даасан “Best of Өөжгий” тоглолтын оргил хэсэг байлаа.

Их хөөрөл, алга ташилтын дараа танхимд тайван орчин, хүлээлт ноёлон байв. Уран бүтээл бүрийн араас гарч ирэн, дараагийнхийг зарладаг хөтлөгч залуу энэ удаагийн дуучныг зарлалгүйгээр тайзны араар орчихлоо. Тайзны гэрлүүд унтарч, зөвхөн хөгжимчид дээр бүдэгхэн гэрэл тусна. “Чи минь амьдрал минь билээ... хэмээн уянгалаг хирнээ чадалтай хоолойгоор дуулсаар хуримын өмсгөл мэт цагаан даашинзтай дуучинг гарч ирэхэд бүгд “Ариунаа, Чи минь” гэж уулга алдсан. Одоогоос 10 гаруй жилийн өмнө зохиогдсон энэхүү дууг бүх насны үзэгч түрэн дуулж байгааг харахад хэзээ ч хуучирч мартагдахгүй “мөнхийн” бүтээл юм шиг. Харин энэ цаг хугацаа бол Өөжгийгийн үдшийн тайлал хэсэг байсан юм.

1

“Охин” дууг дуулж, тоглолтыг эхлүүлсэн “Хөх тэнгэр” хамтлаг, гоцлол дуучин МУГЖ Ж.Дашдондог, хөгжмийн зохиолчийн хоёр шинэ бүтээлийг тайзан дээр анх удаа амилуулсан МУГЖ Ж.Алтанцэцэг нар үзэгчдийг байлдан дагуулсан. Мөн МУГЖ Б.Сарантуяа “Хайрын бурхан”-аа уянгалуулж, “Камертон” хамтлаг “18 нас”-аа дурсах цаг хугацаа ч мөн “гайхалтай” байсан. 15 жилийн ойн тоглолтоосоо хойш анх удаа “Номин талст” хамтлаг “Best of Өөжгий”-ийн тайзан дээр гарч ирсэн. “1997 оны өвөл манай хамтлаг продюссер буюу ахгүй байсан. Тэгээд Өөжгий ахтай уулзаад та бидний ах болооч гэсэн чинь “лай, лай” завгүй байна” гэсэн. Биднийг ийм болно гэж мэдээгүй л байсан юм шиг байгаа юм. Гэхдээ хамтарч ажиллаж бидэнд зохиож өгсөн сайхан дуунуудаар нь бид олон сая төгрөг олсон. Тандаа баярлалаа” гэж тус хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн анх танилцсан түүх болон сэтгэлийн үгээ хэлсэн.

1

Гэтэл гитарчин Өөжгий нэг нууц задлав. Энэ хамтлагийн дуулсан “Чамайг санахдаа” дууны үгийг “Нисванис” хамтлагийн дуучин Амгаагийнхаа хар тэмдэглэлийн дэвтрээс хулгайлж байсан юм. Анх үзэхэд “Чамдаа би сайхан машин авч өгнө... гэсэн үгтэй 12 бадаг шүлэг байснаас гурав, дөрвөн бадгийг нь авч энэ дууг бүтээсэн. Манай Бачка, би зэрэг хүн Амгаагийнхаа хар дэвтрийг хааяа хулгайлж шүлэг авдаг юм” гэж ний нуугүй яриа дэлгэлээ.

1

“Best of Өөжгий” тоглолтыг үндсэндээ гурван хэсэгт хувааж болмоор. Эхлэл буюу шинэ, залуу үеийнхэн. “Motive” хамтлаг “Маск” продакшны дэлгэцийн уран бүтээл “Хайр харуусал” киноны дууг дуулсан бол тус хамтлагийн дуучин Ганбаа, дуучин Маралжингоотой хамтран гитарчин Өөжгийгийн хамгийн анхны уран бүтээл “Үгүйлэх сэтгэл”-ийг хүргэлээ. Мөн “А sound” хамтлаг болон дуучин Агиймаа, Амархүү нар түүний сэтгэл зүрхнээс уянгалан гарсан аялгуугаар бүтсэн өөрсдийн уран бүтээлийн дээжийг толилуулсан юм.

1

Харин үргэлжлэл буюу дунд үеийнхэнд “Гурван охин” хамтлаг, “Камертон”, “Номин талст”, дуучин Солонго зэрэг хамтлаг дуучдыг хамруулж болох. Өөжгий “Адуучин залуус” монгол бүжгийн хөгжмийг гитараар тоглож, ҮДБЭЧ-ын бүжигчид бүжиглэсэн нь, 1990 онд түүнтэй хамт СТӨ-ны тайзан дээр гарч байсан “Титэм” хамтлагийн хоёр найз нь ирсэн ая дуугаа өргөсөн зэрэг нь “Best of Өөжгий”-ийн шигтгээ байж чадсан.

1

“Никитон” хамтлаг тайзан дээр гарч ирээд “Нандин шүтээн”-ээ дуулахад тоглолт төгсөнө гэж хэн ч төсөөлөөгүй байсан нь илт. Гурван цаг үргэлжилсэн жинхэнэ амьд тоглолт үзэгчдийн зүрх, сэтгэлд хүрснийг концертын танхимаас гарахдаа тэдний “Ариунаа, Сараа гээд бүгд гайхалтай байлаа. Нэг ийм тоглолт үзчихэд ер яахав ээ. Амьд тоглолт гэж энийг л хэлдэг байх” гэсэн яриа батлах мэт. Тэрбээр 100 хувь амьд тоглолтыг үзэгчиддээ хүргэнэ гэж байсан амлалтаа бардам биелүүллээ.

1

Энэ үдшийн тоглолтын эзэн “Би уянгын аялгуунд дуртай, яг түүн шиг дотоод ертөнцтэй” гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Яг үүнийг нь нотлох гэсэн мэт түүний тоглолт хайрын тухай уянгын дуугаар эхэлж, үргэлжилж, нандин шүтээнээр хаалтаа хийсэн. Монголын рок поп урлагийн нэгэн үеийн түүхийг бичилцэж яваа, Пентатоник наадмын таван удаагийн шагналт хөгжмийн зохиолч, “Никитон” хамтлагийн гитарчин Д.Өлзий-Оршихийн 29 жилийн турш зохиож, амьдралыг өгүүлсэн, дуугаараа бүтээсэн амьд тоглолт 11 жилийн дараа бидэнд хүрлээ.

1

Б.Буд

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
toglolt saihan bolson delgets ni ajilahgyi ter l tiimhen baisan .duuchid ni sain haragdahgyi
2013-11-07
munkhbat:
jhn ontsgui l zurguud bna
2013-11-07
zochin:
narangiin toglolt zvgeer neg duuchnii toglolt neg ix xit duu bgvi negen xebiin xooloigoor l duuldag vaxabdee l duuchin oojgii xogjimchin bas bvx zoxioson duugaaraa gaixuulj toglolt xiisen shvv abyastai vnexeer abyastai zaluu vm bilee amjilt vnen saak bsan yun naran be
2013-11-05
zochin:
ariunaag urubdchihluu,,,setgel n uur zuild baisan baih da....
2013-11-05
эрка:
наад өөжгий чинь дээрхи хүмүүсийн дуулсан дууны зохиолч нь юмуу, хөгжимчин нь юмуу ? ойлгосонгүй угаасаа олонд танигдсан хүмүүс л дуулсан байна юугахараа онцлог юм? харин нарангийн тоглолт "саак"байсан шүүү
2013-11-05
kkkkk:
ahij toglono gej bdgui ymaaa
2013-11-05
sasses:
teneg yumnuud neg negniige huuruguu l bhiin. odo bugd l amid duuldag bolsiisht. kivi terguutei ohidiin hamtlagas busad n. ene uujgii biluu muujgaich biluu teneg garsht yadaj bhad naigui hudalaa *na
2013-11-05
zochin:
uzeeguidee bur harmschlaaa yaj ch bodson muuhai bolno gj bgui ulig bolson humus bish domog bsn humuus shuu dee
2013-11-05
jack:
serchmaa yaagaad ireegui yumbe?
2013-11-05
зочин:
уран бүтээлийн улам өндөр амжилт хүсье. хүмүүсээ хийж чадааж байгаа нэгэндээ урам ухаарал хайрла битгий атаарх
2013-11-05
unshigch:
dahij toglooroi.
2013-11-05
shine baigaagui.:
ulig bolson duuchid hamtlaguud.
2013-11-05
norow:
goyo goy er hvn
2013-11-04
zochin:
jinxene amid toglolt gedeg chini l end bsan. unexeer goe bsan. uujgii chi shu
2013-11-04
zochin:
yu ni ontsgvi boldgiin oorsdoo yu ch bvteedgvi vmnuud xvn muulaxiin don tussan vmuu xaa* vm vnexeer goe baisan 100 xubi amid aldaa garla ch amid toglolt bol amid toglolt bichlegiin toglolt vzseer bgad uidsan mani meted saixan bsan shvv
2013-11-04
mngl:
ontsgui blosoooon yg unende
2013-11-04
uujgii live concert:
toglolt saikhan bolson tnx uujgii
2013-11-04
urnaa:
yostoi haramsaj bna hezee ahij uznee geed huleeneeeee * yumaa
2013-11-04
zochin :
ene togloltiig uzeegyidee haramschihlaa daraa dahij toglobol zaaval uznee
2013-11-04