Даамчин охин Г.Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртжээ

img

Беларус улсын нийслэл Минск хотноо өнгөрөгч сарын 26-аас энэ сарын 2-ны өдрүүдэд Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээн 10 хүртэлх, 11-13 насны гэх хоёр ангиллаар явагдсан байна. 10 хүртэлх насны төрөлд эх орноо төлөөлөн оролцсон манай даамчин Г.Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртжээ. Мөн энэ төрөлд орсон Б.Өнөржаргал 20 дугаарт бичигдсэн байна.

1

Харин энэ насны ангиллын хөвгүүдийн төрөлд өрсөлдсөн тамирчин С.Мөнх-Оргил зургадугаар байрт шалгарчээ. Мөн Л.Билэгсайхан, Б.Энхрийлэн нар тус бүр 16, 23 дугаар байрт орсон аж.

1

Тэмцээний 11-13 хүртлэх насны эрэгтэйчүүдийн төрөлд манай тамирчин М.Шийрэвжамц 13 дугаар байрт шалгарсан бол Б.Гантогтох 26-т оржээ. Харин охидын төрөлд тоглосон Г.Хэрлэнмөрөн наймдугаар байрт, Б.Цолмонтуяа, Т.Ганчимэг нар 16 болон 20 дугаар байранд жагсчээ.

1

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ