Д.Дагвадоржид хүйтэн мэс хүргэсэн этгээд Ж.Оюунгэрэлийн хүү байжээ
Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадоржийг танхайн хэрэгт холбогдсон байж болзошгүй талаар манай сайт мэдээлсэн.
Тодруулбал, түүнийг Сүхбаатар дүүргийн 6-р хороонд байрлах “VLVT” шөнийн клубт өнгөрсөн пүрэв гаригын орой үйлчлүүлэхдээ бусадтай маргалдаж, улмаар нэгэн залууд хацраа зүсүүлсэн хэмээн мэдээлсэн юм.
Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээллээр их аварга Д.Дагвадоржтой маргаан үүсгэсэн хүн нь Петровис-ийн Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн гэнэ. Тэрээр архины шилээр Д.Дагвадоржийн зүүн хацрыг зүсэж гэмтээсэн бололтой.
Дашрамд дуулгахад, “Петровис” компанийн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн нь өмнө нь өөр нэг шөнийн клубт танхайрч, бусдын эрүүл мэндийг хохироосон хэргээр саатуулагдаж байсан гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ