Н.Энхбаяр ирж явна
БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр эх орондоо ирэх сурагтай.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Өчигдөр МАХН-ын зарим лидрүүд Бээжинд Н.Энхбаярыг тосч авахаар хөдөлсөн гэнэ. Тэд өнөө орой 21 цагийн орчимд Чингис хаан нисэх буудалд бууж магадгүй. Мэдээж хэрэг Н.Энхбаярын ирж байгаа нь нууцлаг байгаа гэнэ. Тэрээр намынхаа удирдлагуудын хүрээнд нууцхан уулзалт хийчихээд Европ руу эмчилгээгээ үргэлжлүүлэх сураг байгаа юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ