Ирэх оноос тэтгэврийн нэмэгдлийг олгоно
Өнгөрсөн 2012 оны есдүгээр сарын 4-ний өдөр УИХ-ын чуулганаар ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг баталсан билээ. Иймд шимтгэл нөхөн тооцуулах хүсэлт гаргасан иргэдийн бүртгэлийг өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сарын 15-наас энэ оны аравдугаар сарын 1-ийг хүртэл орон даяар зохион байгуулсан юм. Тэгвэл шимтгэлийг нөхөн тооцсон хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оноос эхлэн тооцож олгох эхлэхээр болжээ.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд улсын хэмжээнд нийт 494,8 мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлт гаргасан байна. Түүнээс 24 хувь нь тав хүртэл жилээр, 76 хувь нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмжээ. Эдгээр иргэдийн 45,6 хувь нь эрэгтэйчүүд, 54,4 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлд иргэд 31,1 тэрбум төгрөгийг нөхөн төлсөн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ