Үс засуулахад тохиромжгүй

img

 

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Аргын тооллын: 2013.11.3 Ням гараг
Билгийн тооллын: 30. Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр
Наран ургах шингэх: 8.01-17.50
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ