Дээд шүүх 859 иргэний хэрэг хүлээн авчээ

img

Улсын Дээд шүүхийн хэвлэлийн хуралд  Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Наранпүрэв оролцож Монгол Улсын шүүхүүдийн 2008-2012 оны шүүн таслах ажлын тойм мэдээ, Улсын Дээд шүүхэд гарч буй өөрчлөлт сэдвүүдээр мэдээлэл өглөө. Түүний мэдээлж буйгаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнөөдрийн байдлаар нийт 859 иргэний хэрэг хүлээн авчээ. Мөн хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 640 хэргийн 60 хувь буюу 384 хэргийн шийдвэр, магадлал хэвээр үлдэж, 21 хувь буюу 134 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 17.8 хувь буюу 114 хүчингүй болж, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 1.2 хувь буюу 8 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгожээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ