Шүүхийн багц хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ
Монгол Улсын Дээд шүүхээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг мэдээллээрээ шүүхийн тухай багц хууль хүчин төгөлдөр болж, өнөөдрөөс хэрэгжиж эхлэж байгааг дуулгасан юм.
Хэвлэлийн хуралд Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Монгол Улсын гавъяат хуульч С.Нямжав, Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа нар оролцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тус тус танилцуулжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ