“Уярч дуулж хамтдаа” тоглолт болно

img

“Яаж мартах вэ”, “Гүнжиймаа” “Сэвтээ нь үгүй сэтгэл” зэрэг дуугаараа олны танил болсон дуучин Хумбагарын Батмэнд  энэ сарын 14-нд “Уярч дуулж хамтдаа” тоглолтоо хийхээр болжээ. Уг тоглолт нь түүний гуравдахь бие даасан уран бүтээлийн тайлан тоглолт юм.

Дуучин Хумбагарын Батмэндийн хувьд сүүлийн үед ховордсон уянгын баргил буюу мэргэжлийнхэн дунд басс баритон гэж нэрлэх хоолойгоор дуулдаг. Мөн тэрбээр дуулахаас гадна бөх тайлбарлаж бөх сонирхогч олны сонорыг баясгадаг билээ.

Түүний тоглолтод нутаг нэгт уран бүтээлч МУГЖ Х.Болормаа, МУГЖ Ж.Алтанцэцэг нараас гадна СТА Э.Төрмандах, “Хөсөгтөн” хамтлаг, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгийн эстрад симфони найрал хөгжимчид уригдан оролцох юм.

Б.Одон 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ