Согтуурсан үедээ гражнаас унаж, галд түлэгджээ
Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал тасрахгүй байна. Тухайлбал, өчигдөр Баянгол дүүргийн 11 хороонд 43-р байрны өмнөх гражнаас 46 настай эрэгтэй Б унаж ГССҮТ-д хүргэгдсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн 16-р хороонд 41 настай эрэгтэй Н согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ галд түлэгдэж, эмнэлэгт хүргэгджээ. Хэргийг тус дүүргүүдийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ