Их бууны цэнэгтэй хошуу олджээ

img

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Байгалийн түүхийн музейн баруун талд их бууны сумны хошуу байна гэсэн мэдээлэл өчигдөр 14:07 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу ОБЕГ-ын болон НОБГ-ын холбогдох мэргэжилтнүүд шуурхай зохицуулалтын арга хэмжээ авахад 20 см-ийн урттай, 85 мм-ийн байлдааны их бууны сумны цэнэгтэй хошуу байсныг илрүүлжээ.

Тус цэнэгтэй хошууг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх бодисын хайгуул устгалын бүлэг аюулгүй байдлыг ханган устгалд оруулсан байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ламд зодуулсан залуу:
хэзээ билээ нэг бясалгаач лам нэг хүн рүү "цэнэгтэй хошууны хажууд чи юу юм сайн бод" гээд зодоод байсан даа тэр санаанд орчихлоо. зодуулсан залууд хүргэж сайн үзүүлмээр юм санж уг нь.
2013-11-01
иргэн:
Нөёгөө Мөнхбаярын л холбоотой юм явж байгаа шүү дээ Маш сайн арга хэмжээ авах хэрэгтэй ШҮҮ
2013-11-01
иргэн:
аймшигтай юмаа хэрв дэлбэрсэн бол яана аа
2013-11-01