Монгол улсад гадаадын 22 иргэн ял эдлэж байна

img

Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс, ШШГЕГ, ОХУ, БНХАУ-ын ЭСЯ-дын хамтарсан Ажлын хэсэг ШШГЕГ-ын харьяа хорих 421, 427 дүгээр ангиудад ял эдэлж буй гадаадын иргэдтэй өнгөрсөн аравдугаар сарын 30-нд уулзалт хийжээ.

Учир манай гадаадын 22 иргэн ял эдлэж байгаа аж. Тухайлбал, Амгалан дахь жирийн дэглэмтэй 421 дүгээр хорих ангид гадаадын 4 иргэн /БНХАУ-ын 1, ОХУ-ын 1, БНСУ-ын 1, Украйн Улсын 1/, Багануур дахь чанга дэглэмтэй 427 дугаар хорих ангид гадаадын 14 иргэн ял эдэлж байна. Үүнээс ОХУ-ын 4, БНХАУ-ын 2, БНСУ-ын 2, Малайзын 5, Сингапурын 1 иргэн байгаа юм.

Хорих ангийн захиргаанаас гадаадын иргэдийг 14 хоногт 1 удаа ар гэрийнхэнтэй нь 10 минут утсаар яриулдаг бөгөөд он гарсаар эдгээр иргэн ар гэрийнхэнтэйгээ давхардсан тоогоор 79 удаа утсаар холбогдсон байна.

Ял эдэлж буй гадаадын иргэд нь хорих байрны талаар болон харгалзагч нарын харилцааны талаар гомдол саналгүй байх бөгөөд харин хэлний бэрхшээлээс шалтгаалан шүүх хурлын процессийг сайн ойлгоогүй гэж байгаа нь гадаадын иргэдийг шүүн таслах ажиллагаанд гадаад хэлний өндөр мэдлэгтэй хэлмэрч оролцуулж байх хэрэгтэйг албаныхан онцолжээ. Тиймээс ГХЯ-ны Консулын газраас хорих ял эдэлж буй гадаадын иргэдэд монгол хэл сурахад нэмэр болохуйц ярианы дэвтэр, толь бичиг зэргийг хүлээлгэж өгсөн байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ