Байгаль хамгаалагчид чуулж байна

img

Өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой менежмент” сэдэвт үндэсний II чуулган болж байна.

Тус чуулганд БОНХЯ, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаадын дарга,  байгаль хамгаалагчид болон холбогдох яам, газрын төлөөллүүд оролцож байгаа юм.

Энэхүү үйл ажиллагаа нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэхэд байгаль хамгаалагчдын идэвх оролцоо, үүрэг ач холбогдлыг үнэлэх. Тэдний мэргэжлийн ур чадварыг сайжруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход шийдвэр гаргагчид болон олон нийт, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой аж.

Байгаль хамгааллын салбарынхан чуулснаар  байгаль хамгаалагчдын хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, тэдний мэргэжлийн ур чадвар, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр байгаль хамгаалагчдын санал, зөвлөмжийг авч, Тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хууль тогтоомжид тусгах юм байна.

Чуулган 08:30-18:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ