Монголбанк ам.доллар худалдсангүй

img

Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн. Гэсэн хэдий ч Монголбанк энэ удаагийн арилжаагаар 106 сая юань худалдаж, валютын захад юань нийлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар Монголбанкны ам.долларын зарласан ханш 1719.03 төгрөг байгаа бол юань 282.07 төгрөг байна.

Түүнчлэн 10 дугаар сарын 31-ний өдөр банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 81 сая ам.доллар нийлүүлжээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erdene:
Mongol bank $ zarahgui bolohoor l hansh unana zarahaar usnu ug no esregeer bsimaar yum
2013-11-01