Хулгайчийг хашраая

img

Монголчууд эрт дээр үеэс хулгай хар мөртэй хэмээн цэрвэж ирсэн. Гэтэл сүүлийн үед хулгай хийдэг хүн борооны дараах мөөг шиг олширчээ. Монгол Улсад жилд 21 мянга гаруй гэмт хэрэг улсын хэмжээнд бүртгэгдэж байна. Эдгээрийн ихэнхийг хулгай, дээрмийн хэрэг эзэлдэг аж. Эд, мал, оюуны гээд асар олон төрлийн хулгай бий. Манай улсад гэмт хэргийн гаралт жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь нэг талаараа хууль эрх зүйн орчин дутмаг, нөгөө талаасаа цагдаагийн бүтэц зохион байгуулалт тааруутай холбон тайлбарлаж болох юм. Манай улсад гарч байгаа нийт гэмт хэргийн 60-70 хувь нь шөнө оройн цагаар буюу 20-06 цагийн хооронд үйлдэгдэж байгаа. Тэр ч байтугай сургуулийн насныхан хулгай хийх нь элбэгшлээ.

өыб

Хамгийн сүүлд л гэхэд БГД-ийн есдүгээр хорооны II байрны гаднаас иргэн 34 настай эрэгтэй Б-н Toyota Cresta автомашиныг иргэн 17 настай эрэгтэй нь түлхүүр тааруулан хулгайлсан байжээ. Мөн БЗД-ийн 27-р хорооны иргэн 64 настай эмэгтэй Б-н Мазда Демо автомашиныг 13 настай эрэгтэй Ж нь түлхүүр тааруулан хулгайлсныг БЗД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлсэн. Хуруу хумсаа хуйхлан байж олсон хэдэн цаасаа урт гартнуудад алдах энүүхэнд болсон цагт хүн бүр л бие биеэ хардаж сэрдэн дарамттай амьдардаг боллоо. Авсан хүн нэг тамтай, алдсан хүн арван тамтай гэдгийн бодит жишээ та бид болсоор л байна.

йө

Автобусанд явахдаа эд зүйлээ алдаж байгаагүй хүн хуруу дарам цөөхөн байгаа.   Тиймдээ ч хэн, хаанаас, хэзээ, яачих бол гэж эмээн цүнхээ тас зуурсан хүмүүс нийтийн унаанд явдаг нууц биш. Биеэр үйлдэх гурван нүглийн нэг бол хулгай гэдэг. Нийтийн тээврээр хулгай хийдэг нөхдийг “твиксчид” гэх. Тэдний энэ ажил сүлжээ болон хөгжиж, хийх ажилгүй залуус хоногийн хоол, өмсөх хувцасны мөнгөө хэн нэгний халаас тэмтэрч олдог болсон.

й

 Хамгийн эмгэнэлтэй нь хулгай ганцхан хотод байдаг гэвэл эндүүрэл. Монгол Улс тэр чигээрээ хулгайч нарт “бүслэгдчихэж”. Малын хулгайч нарын арга үйлдэл нарийсч, сүлжээнд орсон гэдгийг ч малчид ярьдаг. Хуулийг чангатгаж байж, “сүүлгүй чоно”-нуудтай тэмцэж чадна гэж тэд үздэг ч хууль сахиулах, тогтоох байгууллагынхан хулгай л бол хулгай гэдэг байдлаар ханддагаас малын хулгайч нар даварч, иргэдийг багагүй хохироох болсон.

өй

Нэг нутаг хошуу, айл саахалтын хүмүүс нэгнийхээ малыг хулгайлсан байх нь элбэг тохиолддог. Ер нь юу ч мэдэхгүй хүн мал хулгайлна гэж байхгүй. Тухайн малчны мал хэзээ бэлчээрт гардаг. Ямар үед эзэнгүй байдаг. Аль мал нь тарган, туранхай болохыг эзнээс нь дутуугүй мэддэг танил нь малчдын хотыг харлуулсан байх нь баримтаар нотлогдсон.

й

Харин нийслэлд халаасны хулгайд эд зүйлээ алдлаа гэсэн дуудлага өдөрт хамгийн багадаа 10 удаа ирдэг. Мөн энэ хэмжээний хэргийг Нийслэлийн цагдаагийн байгууллагын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн  алба хаагчид илрүүлэн ажилладаг. Ер нь даварсан хулгайч нартай хатуу тооцоо бодохгүй бол дандаа бид хохирсоор байх нь.

йө

Хулгайчийг илрүүлж, ногдуулах шийтгэлээс гадна тэдэнтэй тэмцэх аргаа өөрчлөхгүй бол ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч яваа  нэгэн нь хохирсоор байх гэж үү.

йыө

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өөөө:
бүгд найрамдах хулгайч улс юмуу даа. атал бүгд нь хулгайчтай найрамдахгүй гээд байдаг. дээр дооргүй хулгайч яана даа...
2013-11-01
irgen:
FRANTS orond bgaa manai mongolchuud bugd hulgai hiideg gesen.buzar argaar olson mungu ,ed yum boloh u.
2013-11-01
ardchilal:
deedehn suudlaa olohgui bol doodohn guidlee oldogguie GJ yamar unen ug bilee.deedsuudn ulsin mungu ,hurungu ,hulgailna, zallina ,hahuul avna yal shiitgel ugui , dood amidral.n tuvshintei ulsuud n hulgaillaa yal shiitgel torni tsaana hairan zaluu nas tsag ue.unendee iim l niigemd b.a shuu dee
2013-11-01
Mongol irgen:
Huruu tasdahig demjij baina
2013-11-01
Монголжингоо :
чих зөөлөнтэй монголчууд хэн нэгний хийсвэрээр гаргасан үгэнд нь итгэж улаан цайм нүдэн дээр нь хулгай хийж байхад хэлчих юм бол намайг спириткадна гэсэн айдастай байдаг болиоч ээ та хулгайчийг харсан бол тэр дор нь хэлж өгөөч
2013-11-01
hulgaich:
hulgaich nariig hshraaye
2013-11-01
toogii:
hulgaichdig baringuutaa shuud l ehnii udaa neg huruug ni tasdah heregtei tegej baij l gaigui bolno ene unen shuu
2013-11-01
Taslay:
Xuruu taslaxiig demjij baina, ug ni tolgoigii ni taslax xeregtei
2013-11-01
gonchigdorj:
1 udaa hulgai khiikhed 1 huruug ni tasaldag 2 udaa hiivel 2 huruug ni tasaldag zurgiig ni bukh medeelliin heregsleer taraadag bolyo tegvel niit hun am-iin 90%-98% ni demjine
2013-10-31
zochin:
hylgaichyydin huruug tasdah heregtei tegvel hun bolgon jigsshih temdeg bolno.
2013-10-31
зочин:
Уб -чууд хулгайч нараа таньдаг мэддэг болмоор быайна аа Хотын хэмжээнд хичнээн хулгайч , хаагуур явж байна .Мэдээлэл олон нийтэд өгөөч ээ Цагдгаагийн байнгуулага хэдэн хулгайч нартай хайртай гэж жигтэйхэн .Ерөөсөө зургыг нь ч харуулахгүй үзүүлэхгүй байдаг ш дээ .Тэгээд та нар өөрсдөө сонор сэрэмжтэй бай , харуул хамгаалалттай байлга гээд байгаам даа Тэр хэдэн хулгайчынхаа зургыг ТВ , интернэт сайтуудаад байруулаад байгаа ч ээ
2013-10-31
veko:
Монгол цагдаа маш муу. Тэд хэрэг илрүүлэхийг боддоггүй, чадах ч үгүй. Алдсан хүнийг нь буруутгаад хулгайчийг нь өөхшүүлдэг. Зарим нь хулгайчтай хамтардаг. Хулгай хөгжих хөрс суурь бол Монголын цагдаа.
2013-10-31
zochin:
Ddaadad ch gesen MGL chuud l hulgai huudeg gesen biz dee ymar saindaa l MGL hun nohoi 2 iig oruulahgui gehev dee. Buzriin ymaa
2013-10-31
Жамуух :
Улсын монго идсэн хvныг шууд цаазалдаг баихад иим хулгаичууд баидагvи баилаа намаиг бага баихад 1965 он шиг санагдан Мах комбинатын хэдэн нерав жолооч нар мах идсэн нь баригдаад тэр хvмvvcыг цомын цааз огч баисан юм бас малын хулгаи ч нарыг Мон цааз огч баисан тэр vед монго хатуу баисан юм баилгvи 30 000 -40 000 тогрогын хохирлтои хvн шууд цааз баисан юм шиг тэгвэл одоонии манаи энэ дарга нар торын омч хоронго идэж уусан нохдvvд базар бани хумрад монч Олон авилгач улсын омч хоронго идсэн нохдvvд хоитхоо уншуулах баиждээ даан ч ардчилсан ниигэм гарч ирээд том жижигvи бvгд хулгаи ч болчих лоо одоо Монгол улс хулгаи ч улс болчихлоо
2013-10-31
irgen:
manai mongolchuud aimaar hulgaich humuus bidnii ovog deedes hulgaich bsiim bhdaa udmaa dagadag gesen.gadaad boon hulgaich mongolchuudbas.emgeneltei zuil bol mongolchuud arhind jivj bn doo er emgui hogshin huuhedgui ger orondoo zrhidad zavaarad hereg algaa.
2013-10-31
Даров:
Драга нар нь луйварчин ард тvмэн нь хулгайч янхан архичин
2013-10-31