Яармагт 270 метр урттай түр гүүр барина
Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил өнгөрөгч зун хийгдсэн билээ. Тэгвэл энэ ажилтай уялдуулан Яармагийн гүүртэй зэргэлдээ 270 метр урт түр гүүр барихаар болжээ. Түр гүүрийг энэ онд багтааж барих юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түр гүүр угсарахад 2-3 хоног шаардлагатай аж. Гэхдээ суурийг нь хийхэд нэлээд цаг хугацаа хэрэгтэй учраас ажил бага зэрэг саатаад байгаа гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ