Нас барсан бүсгүйн хэрэгт нөхрийг нь шалгаж байна
Энэ сарын 30-нд буюу өчигдөр Сүхбаатар дүүргийн 7-р хорооны хорооны нутаг дэвсгэрт Өвөрхангай аймгийн харъяат 36 настай эмэгтэй Э бусдад зодуулж, хүнд гэмтэл аван ГССҮТ-д хүргэгдэн иржээ. Гэвч тэрбээр эмчилгээгээ даалгүй нас барсан байна. Уг хэрэгт түүний нөхөр 35 настай А-г сэжигтнээр татан шалгаж байгаа аж. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ