Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нар мөнгөн медаль хүртлээ
Олимпийн эрхийн оноо олгох Чиндаогийн гранпри тэмцээний шигшээ барилдаанууд өнөөдөр явагдаж байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд зодоглосон Г.Хэрлэн аваргын төлөө БНСУ-ын жүдоч Чой Ин Хьюктэй хийж торгуулийн оноогоор ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
1
Харин 66 кг-ийн жинд хүч үзсэн Д.Төмөрхүлэг алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Алим Гадановтой таарсан. ОХУ-ын бөх туршлагаар илүүрхэж вазари үнэлгээ авснаар манай бөхийг яллаа. Ийнхүү Чиндаогийн гранпригаас манай хоёр тамирчин мөнгөн медаль хүртлээ.
1
Маргааш манай гурван тамирчин Чиндаогийн дэвжээнээ зодоглоно.
1
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ