"Монгол хувцасны нууц товчоо" театрчилсан тоглолт болно
“Монгол Костюмс” ирэх арваннэгдүгээр сарын 04-нд "Монгол хувцасны нууц товчоо" театрчилсан тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Уг шоунд Франц улсын нийслэл Парис хотноо байрлах ЮНЕСКО-н төв байранд өнгөрсөн жил тоглосон "Монгол хувцасны нууц товчоо" театрчилсан тоглолтыг бүрэн эхээр нь монголчууддаа сонирхуулах аж.
Энэхүү загварын театрчилсан тоглолтдоо зориулан тэд Хүннүгийн коллекциос гадна эртний улсуудын зориулж хийсэн Сяньби, Түрэг болон Богд хаан, Дондогдулам хатан, Сүхбаатар жанжин, Бодоо Данзан гээд 12 коллекци буюу 150-иад хувцасны шинэ загварыг дэлгэх ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ