Ж.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

img

Татвар төлөхөөс зайлхийсэн гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байсан Татварын ерөнхий газрын дэд дарга асан Ж.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Түүнд холбогдох хэргийг АТГ-аас өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр харьяаллын дагуу УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах хэлтэст шилжүүлсэн байна. Харин мөрдөн байцаахаас Нийслэлийн Прокурорт хянуулахаар шилжүүлжээ. Харин Нийслэлийн прокурор тус хэргийг хянаж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Ж.Батбаяр нь “Булган газар” гэх хайрга олборлодог компанийн хувьцааны 50 хувийг эзэмшдэг юм.

Б.Одон 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ГАЛАА:
ТЭР БУЛГАН ГАЗАР МАЗАР НЬ ШАЛ ХУДАЛАА,ЦАГДАА АТГ-ЫН ЗОХИОСОН ҮЛГЭР.
2018-05-16
зочин:
Шудрага . Ингээд шууд шууд хэргэсэхгүй болгоод явах нь л дээ.
2013-10-31
Zub shiid:
Xamgiin shydarga ni bailaa
2013-10-31
zochin:
Batbayar bol hereg hiichheer hun ch bish dee. zuw shiidver garchee
2013-10-31