“Анод”-ын хохирогчид Дээд шүүхэд ханджээ

img

Өнгөрсөн долдугаар сард “Анод” банкны захирлаар ажиллаж байсан Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Н.Даваа, Л.Уламбаяр нарт холбогдох хэргийг улсын Дээд шүүх хэлэлцэж, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарт таван жил, Н.Даваа, Л.Уламбаяр нарт гурван жил, Ж.Гантулгад 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн 248 хувьцаа эзэмшигчийн есөн тэрбум 249 сая төгрөгийн хохирлыг Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл улсын Дээд шүүхийн шийдвэрийг “Анод” банкны хувьцаа эзэмшигч-хохирогчдын түр хорооноос буруу шийдвэр гаргасан хэмээн үзэж, улсын Дээд шүүхэд ханджээ.

Тэд “Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хувьцаа эзэмшигч хохирсон тул хохирлыг төрөөс гаргуулах ёстой. Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасны дагуу нийт 1248 иргэний есөн тэрбум 249 сая 704 мянга 280 төгрөгийг төр хохирлыг арилгах үүрэгтэй” гэжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ