Монголчууд уламжлалт харвааны дээд амжилт тогтоожээ
Энэ сарын дундуур БНСУ-д болсон Дэлхийн уламжлалт харвааны фестивальд манай улсын тамирчид амжилттай оролцоод иржээ. Тэднээс МУ-ын мэргэн С.Баярмаа, МУ-ын мэргэн Д.Норжмаа, МУ-ын гоц мэргэн Х.Оюунчимэг нар тус тус дараалан эхний гурван байрыг эзэлсэн байна. Түүнчлэн, МУ-ын мэргэн Д.Норжмаа тус тэмцээнээс 54 оноо авч уламжлалт харвааны дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
Дэлхийн уламжлалт харвааны фестивальд 31 орны 450 гаруй тамирчид харвааны 7 төрөлд өрсөлдсөн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ