ГССҮТ-ийн 180 эмч, ажилтан ажлаа орхих эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ

img

“ГССҮТ-д ажлын байрны стресс үүсгэхээ зогсоо” гэжээ

.

Өнөөдөр ГССҮТ-д Сайдын зөвлөл хуралдаж байна. Учир нь тус эмнэлгийн эмч, ажилтнууд шинэ удирдлагаа эсэргүүцэж, өнөөдөр ЭМЯ-ны гадна талд жагсаал хийхээ мэдэгдээд байсан юм. Тиймээс  салбарын сайд Н.Удвал өөрийн биеэр ГССҮТ-д ирж, үүсээд байгаа нөхцөл байдалтай танилцаж, Сайдын зөвлөлийг хуралдуулж байгаа аж. Иймд ГССҮТ-ийн эмч нар тус зөвлөлөөс гарах шийдвэрийг харгалзан ажлаасаа хүлээлгэж өгөх эсэхээ шийдэхээр болжээ.

_

Үүнтэй холбогдуулан тус эмнэлгийг цагдаа нар хамгаалтад авлаа гэх мэдээлэл манай редакцид ирсэн юм. Мэдээллийн дагуу манай сурвалжлах баг ГССҮТ-д очиход цөөн тооны цагдаагийн албан хаагч энд тэнд харагдаж байв. Харин дотогш ороход биеийнхээ аль нэг хэсэгт гэмтэл авсан өвчтнүүд болон тэдний ар гэрийнхэн, асрагч бүхий хүмүүс дээш доош холхих аж. Тэдэнтэй зэрэгцэн тус эмнэлгийн 50 орчим эмч, ажилтнууд “Хууль бус улс төрийн томилгоогоо зогсоо”, “ГССҮТ-д ажлын байрны стресс үүсгэхээ зогсоо” гэх мэт уриа лоозон барин жагссан байв. Тэдний мэдээлж буйгаар өчигдөр орой 22.00 цагийн үед ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаяр 19 эмч, сувилагч, асрагч руу утасдаж “Та ажлаас халагдсан. Маргааш ажилдаа ирэх хэрэггүй” хэмээн хэлсэн гэв. Тиймээс тэд түүний энэхүү хууль бус үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна гэцгээж байсан юм.

.

Н.Удвал: Асуудал бүр дээр Ц.Энхбаяр даргаас тайлбар авна

.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Сайдын зөвлөлийн хурлаас түр гарч ирлээ. Түүнээс ГССҮТ-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дараах тодруулгыг авлаа.

_

-Сайдын зөвлөлийн хуралд эсэргүүцлээ илэрхийлээд байгаа эмч, ажилчдаас орсон уу?

-ГССҮТ-д үүсээд байгаа асуудал нэлээд байна. Өнөөдрийн Сайдын зөвлөлийн хуралд шинэ удирдлагаа эсэргүүцээд байгаа эмч нарын төлөөлөл оролцож байгаа. Бид асуудлыг Сайдын зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжөөр шийдэх болно.

.

-ГССҮТ-ийн нэр бүхий эмч нарыг хууль бусаар ажлаас нь халсан гэх мэдээлэл байгаа. Хэдэн эмчийг ажлаас нь халаад байгаа вэ?

-Манай Эрүүл мэндийн яам болон ГССҮТ-ийн удирдлагуудын зүгээс нэг ч хүнийг халахгүй. Түрүүнд халагдсан хүмүүс өөрсдөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байсан. Тэд халагдах хүсэлтээ өөрсдөө олон дахин шаардаж орж ирсэн. Тиймээс энэ эмнэлгийн захиргаанд ажиллаж байсан хэдэн хүнийг өргөдлийг нь үндэслэн ажлаас нь халсан байна. Хэрэв тэд ажилдаа эргээд оръё гэсэн хүсэлтээ ирүүлвэл, эргээд ажилдаа орох бүрэн бололцоотой. Өөрөөр хэлбэл, ажлаас халагдсан эмч нарыг захиргааны зүгээс халаагүй, өөрсдийнх нь хүсэлтээр халсан гэсэн үг.

.

-Эмч нар халагдснаас үүдэн өөр эмнэлгээс эмч нарыг ГССҮТ-д авчирч ажиллуулж байгаа. Тэдний хариуцлагагүй үйлдлийн улмаас хүний амь нас эрсдсэн гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

-Тийм зүйл огт байхгүй. Нэг ч эмч гаднаас авчраагүй. Энэ эмнэлгийн эмч нар хуучин бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгааг албан ёсоор хэлье.

.

-ГССҮТ-ийн эмч нар шинэ захирал Ц.Энхбаярыг хууль бус томилгоороор ирсэн хэмээн эсэргүүцээд байгаа. Хэрэв Сайдын зөвлөлийн хурлаар Ц.Энхбаярын томилгоог цуцлахгүй бол 180 гаруй эмч, сувилагч, асрагч ажлаа хаяна гээд байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Мэдэхгүй. Би Сайдын зөвлөлийн хурлын шийдвэр, гишүүдийнхээ саналыг сонсоно. Миний хувьд энэ томилгоо хууль бус томилгоо биш. Ер нь бол Ц.Энхбаярыг ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалт болтол энэ албан тушаалд томилсон гэдгийг ойлгох хэрэгтэй.

.

-Өчигдөр орой эмнэлгийн удирдлагууд эмч нар руу ярьж, ажлаас халагдсан тухай хэлсэн гэх мэдээлэл байна. Энэ асуудлыг та тодруулсан уу?

-Тодруулж асуулаа. Өчигдөр орой 19-20 цагийн үед 80 эмч, эмнэлгийн удирдлагадаа мэдэгдэл хүргүүлсэн байна. Уг мэдэгдэлд тэд ажлаа орхиж байгаагаа мэдэгдсэн байна. Тиймээс Ц.Энхбаяр дарга тэнд рүү утасдаж “Маргааш ажилдаа ирэх үү” хэмээн лавлан асуусан байна. Түүнээс биш ажлаас халлаа гэсэн үг огт хэлээгүй гэсэн. Ямар ч байсан энд үүсээд байгаа асуудал бүр дээр Ц.Энхбаяр даргаас тайлбар авна.

.

-Хэдхэн хоногийн өмнө 25-хан настай залуу эмч нарын халаа сэлгээний улмаас амиа алдсан гэх мэдээлэл бий. Та энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Тэр залуу эмч нарын асуудлаас болж амиа алдаагүй. Энэ асуудалд Эрүүл мэндийн яамны комисс ажиллаж байна. Хэвлэлээр хоёр өөр мэдээлэл яваад байгаа. Яг болсон явдлыг мэргэжлийн хүмүүс шалгаж үзээд дүгнэлтээ гаргаад олон нийтэд залруулж хүргэнэ.

.

-Нөхцөл байдлын улмаас эмнэлгийн үйл ажиллагаанд ямар нэг доголдол үүсэж байна уу?

-Үгүй. Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

.

-Эмнэлгийн гадна талд цагдаагийн хамгаалалт гарсан байна. Яагаад цагдаагийн албан хаагчдыг авчрах болсон бэ?

-ГССҮТ бол Төрийн тусгай хамгаалалттай газар. Ийм газар ажил хаялт, жагсаал хийж болохгүй. Тиймээс захиргааны хуулийн дагуу нутаг дэвсгэрийн цагдаагийн албан хаагчид ирж, хэв журмыг сахиулахаар ажиллаж байгаа байх. Бусдыг нь сайн мэдэхгүй байна гэж хэлээд Сайдын зөвлөлийн хуралдаа орсон юм.

Энэ үеэр ГССҮТ-ийн эмч, ажилтнууд “Бид уг нь өнөөдөр 11.00 цагт ЭМЯ-ны гадна жагсаал хийх байсан. Гэвч эмнэлгийн удирдлагууд цагдаагийн албан хаагчид авчирч, эмнэлгийн энэ хавьд эргүүл гаргалаа. Тиймээс ЭМЯ-ны гадна биш эмнэлэг дотроо жагсахаар боллоо. Ямар ч байсан Сайдын зөвлөлийн шийдвэрийг хүлээх үлдлээ” гэцгээж байв.

.

Д.Жаргалсайхан : Өвчтнүүдээ хаяад явах сэтгэлтэй нэг ч эмч байхгүй

.

Харин урьд шөнө утсаар ажлаас халагдсан тухайгаа сонссон ГССҮТ-ийн Насанд хүрэгчдийн тасгийн их эмч Д.Жаргалсайхан сэтгүүлчдэд энэ талаар баримттай нь ярилаа. Түүнд энэ сарын 29-ний 22.00 цаг өнгөрч байхад 11 687795 дугаарын утаснаас дуудлага ирж, ажлаас халагдсан тухай мэдэгдсэн байна. Энэ талаар түүнээс тодрууллаа.

_

-Ажлаас халагдсан тухай мэдэгдлийг нийт хэдэн эмч утсаар хүлээж авсан бэ?

-Нийт 19 эмч, ажилтанд утсаар ажлаас халагдсан тухай мэдэгдсэн байсан. Надад 22.00 цаг өнгөрч байхад энэ дуудлага ирсэн.

_

-Ажлаас халагдахыг хүссэн эмч нараас “Маргааш ажилдаа ирэх үү” л гэж асуусан юм биш үү?

-Үгүй. Ер нь бол манай эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнуудын дийлэнх нь “Ц.Энхбаяртай хамтран ажиллахгүй” гэдгээ илэрхийлж, хууль бус томилгоог зогсоохыг шаардсан болохоос ажлаас халагдах өргөдлөө өгөөгүй. Тэгсний төлөө манай эмч, ажилтнууд руу шөнийн 22.00-24.00 цагийн хооронд утасдаж “Чамайг ажлаас халсан” гэдгээ мэдэгдсэн.

_

-Хэрэв Сайдын зөвлөл Ц.Энхбаяр даргыг солихгүй гэвэл та яах вэ?

-Эмч хүн сайн дураараа ажлаас халагдах, чөлөөлөгдөх эрхгүй. Энэ тухай эмчийн тангарагт ч байдгийг хүн бүр мэдэх байх. Тиймээс ч тэмцлийн хэлбэр үнэхээр хаагдмал санагдаж байсан. Аргагүйн эрхэнд жагсаал хийж байна. Түүнээс биш өвчтнүүдээ хаяад явах сэтгэлтэй нэг ч эмч байхгүй.

_

-Н.Бүргэд эмч 25 настай залууд хагалгаа хийж байгаад хариуцлага алдсаны улмаас өвчтөн амиа алдсан гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

-Энэ хагалгаанд Н.Бүргэд эмч ороогүй. Түүнийг Ц.Энхбаяр дарга ажлаас нь халчихсан байсан. Ер нь бол гүрээний судасны гэмтэл гэдэг маш цөөн тохиолддог өвчин. Энэ хагалгааг өндөр чадвартай нарийн мэргэжлийн эмч л хийнэ. Жирийн эмч хийж чадахгүй байсан. Бид чадах ядахаараа эмчилгээ хийсэн. Гэтэл манай эмнэлгийн дарга нар “3-р эмнэлгээс эмч дуудна. Та нар байж бай” гээд байсан. Үүнээс болж хугацаа их алдсан байсан. Гэтэл Н.Бүргэд эмч санаа нь зовоод “Би энэ хагалгааг хийе” гэхэд Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Нарантуяа “Та халагдсан учир хагалгаанд орох эрхгүй” гэж хэлээд оруулаагүй. Ер нь бол манай эмч нар “хэзээ намайг халах бол” гэсэн их дарамт шахалтад ажиллаж байна.

_

-Та бүхний тэмцлийн дунд өвчтнүүдийн асуудал хүнд байна шүү дээ?

-Тэрийг Ц.Энхбаяр дарга, Н.Удвал сайдаасаа асуу.

_

Эмнэлэгт үүсээд байгаа асуудал өвчтнүүдэд нөлөөлөхгүй байгаа гэв

ГССҮТ-д үүсээд байгаа нөхцөл байдал өвчтнүүдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар өвчтнүүдээс тодруулахыг хүсэхэд ихэнх нь цааргалсан юм. Харин ГССҮТ-ийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 4 настай Г.Хулан охины ээж Б.Алимаагаас тодруулахад “Манай охин энэ сарын 27-нд машинд мөргүүлээд, тархи, нурууны гэмтэл авч ирсэн. Одоо бараг 4 хонож байна. Анх ирснээ болвол биеийн байдал нь дээрдэж байна. Энэ эмнэлэгт нэлээд асуудал үүсээд байгаа талаар сураг сонссон. Тэр асуудал нь бидэнд мэдрэгдэх юм алга. Манай тасгийн эрхлэгч Б.Жаргалсайханаас эхлээд хэд хэдэн эмч халагдсан сураг дуулдсан. Гэхдээ тэд ажлаасаа халагдсан ч гэсэн ажлаа хийгээд л явж байна. Эмчилгээ сайн байгаа шүү” гэв.

_

Ц.Энхбаяр: Халагдсан хүмүүс өөрсдөө хүсвэл буцааж ажилд авч болно

_

-Та өчигдөр орой эмч ажилтнууд руугаа утасдаж, ажлаас халагдсан тухай дуулгасан юм уу?

-Өчигдөр орой 21 цагийн үед 80 эмч, ажилтнаас ажлаа орхиж байгаа мэдэгдэл надад ирсэн. Үүнийг тэднээс лавлаж, тодруулж асуухаар утасдсан. Түүнээс биш халах тухай яриа хөндөөгүй.

_

-Халагдсан эмч нарын оронд өөр эмнэлгээс эмч нар авчирч ажиллуулж байгаа гэж дууллаа?

-Энэ бол ташаа мэдээлэл. Ямар ч эмчийг халаагүй. Өөрсдөө сайн дураараа халагдах өргөдлөө өгсөн. Энд нэг зүйл нэмж хэлэхэд, халагдсан эмч нар бусад эмч, ажилтнуудыг удирдаач шиг удирдаад хүчээр гарын үсэг зуруулж байсан. Тэдгээр “удирдаач” хийгээд байсан хүмүүсийг халсан нь үнэн. Түүнээс биш тэдний орны хүмүүсийг ажилд аваагүй. Хэрэв халагдсан хүмүүс өөрсдөө хүсвэл буцааж ажилд авч болно.

Энд нэг ч мэргэжлийн бус хүн томилогдоогүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирлаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар таван жил ажилласан Анагаах ухааны доктор Т.Нарантуяа, Эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа хариуцсан дэд захирлаар ЭМШУИС-ын багш, эмгэг судлаач, Анагаах ухааны доктор Б.Сувдаа, Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлаар мэс заслын их эмч, эрх зүйч, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, ЭМЯ-ны харьяа байгууллагуудын Хяналт-шинжилгээ, үнэлгээг хариуцсан мэргэжилтэн Х.Бат-Ирээдүй нарыг тус тус томилсон байгаа.

_

-Өнөөдөр эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?

-Намайг ажлаа авснаас хойш өнөөдрийг хүртэл эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. Харин манай эмнэлгийн 160 гаруй эмч, сувилагч, асрагч нар халагдах өргөдлөө өнгөрсөн есдүгээр сарын 30-нд өгсөн нь үнэн. Бид ажилчдынхаа өгсөн өргөдөлтэй танилцаж, ажлаас чөлөөлөх боломжгүй гэсэн хариу мэдэгдэх хуудсыг энэ сарын 25-нд өгсөн. Тэгээд энэ сарын 28-ны өдөр дахин өгөөд байна. Хуулийн хугацаа нь өнөөдөр дуусч байгаа. Тиймээс өнөөдрийн байдлаар ажлын байраа орхиод явсан эмч, сувилагч байхгүй. Бүгд ажлаа хийгээд явж байна.

.

-Ажил хаяснаас болж, яаралтай эмчилгээг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар ирж хийж байгаа, эмчилгээ, үйлчилгээ доголдоод хагалгаа хийх эмч олдохгүй байна гэсэн яриа байгаад байна л даа?

-Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт ЭХЭМҮТ-өөс нэг ч эмч ирж хагалгаа хийгээгүй. Хэрвээ өргөдөл гаргасан эмч нар өнөөдөр ажлын байраа орхивол дараагийн эмч нар бэлэн байх ёстой. ГССҮТ-д зөвхөн энэ хэдэн эмч нар л хагалгаа хийдэг гэсэн ташаа мэдээллийг тараагаад байх шиг байна. Энэ бол үгүй юм аа. Гар, сарвууны мэс заслын эмч гэхэд л манай улсад таван мундаг эмч гарч ирж байна. Тиймээс Улсын төв лаборатори эмнэлгийн байгууллагуудтай хамтран дараагийн эмч нарыг мэргэжил бүрээр сонгох төлөвлөгөө гаргасан байгаа. Гэхдээ нөхцөл байдлыг тийм хэмжээнд хүргэхгүй гэдэгт адилхан тангараг өргөсөн эмч хүний хувьд итгэж байна. Төлөвлөгөөт болон яаралтай хагалгаанууд бүгд хийгдэж байгаа шүү дээ. Энд бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд, манай эмнэлэг дээр сүүлийн хэд хоног хуулийн зөвлөх ажиллаж ажилчидтай маань уулзаж, зөвлөгөө өгч байгаа. Ажилчдыг өргөдлөө өгснөөс хойш захиргааны зүгээс хоёр ч удаа шийдвэр гарч, та нарын өргөдлийг хүлээн авах боломжгүй, ажлаа үргэлжлүүлэн хий гэсэн мэдэгдлийг өгсөн.

.

-Эдгээр эмч нар ямар учраас тантай хамтарч ажиллахгүй гээд байгаа юм бол?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Өөрсдөөс нь асуусан дээр байх.

.

-Өнөөдөр яагаад эмнэлгийг гадна цагдаагийн хамгаалалт гаргасан юм бэ?

-Цагдаад бид сүүлийн хэд хоног хандсан нь үнэн. Яагаад гэвэл халагдсан хүмүүс эмнэлэгт орж ирээд бусдыг уруу татаж, бусад эмч нарыг ажлаа хийхэд саад учруулж байгаа. Тиймээс өнөөдөр цагдаагийн албан хаагчид манай эмнэлгийн гадна ажиллаж байна. ГССҮТ бол улсын онцгой объект шүү дээ.

.

-Хэрвээ Сайдын зөвлөлийн шийдвэр таны талд гараад, эмч нар ажлаа хаяад явбал ямар хариуцлага хүлээх бол?

-Дахин хэлэхэд, ийм байдалд хүрэхгүй байх гэдэгт итгэж байгаа. Хэрвээ нөхцөл байдал буруугаар эргээд тангараг өргөсөн эмч хүн ажлаа хаявал хуулийн болон ёс зүйн хариуцлага хүлээнэ. Хамгийн гол нь өргөдлөө өгсөн, халагдсан эмч нар Ц.Энхбаяр гэдэг хүнтэй ажиллаж чадахгүй л гээд байгаа болохоос яг ямар учраас, ямар үндэслэлээр ажил хаях, ажлаас гарах гээд байна вэ гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй байна.

Б.Цэрэндэжид

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baagii:
udval aa chi buhel buten salbariin said yum bj gants emnelgiin uchiriig olchihoj chadahgui bnuu...ajla hj chadahguin bol zailaad uguuch...
2013-11-04
gandulam:
bat ireedui ch eruul mendiin yamand 1111 оператор л хийдэг шүү дээ. худ* ярихаа болиоч. с*бар хариуцсан хян*т үнэлгээний мэргэжилтэн ч гэх шиг
2013-11-02
mongol.s:
Bitgii tal zasaj baigaachdee. Yum vneneree sxn bizdee. My mongoliin sxn tengerleg setgelt ard tvmen miniy zee. Uxaantai l yum bol, dargaiinxaa suudalaa ogchixoo. Aan xerwee uxaan muutai bol naana darga aa xii. Xelex vg oldoxgviee yum.
2013-11-02
dawaa:
ajild chin amjilt xvsiye. Amidrald chin ervvl enxiig xvsiye. Said aa. Ene xorwoogiin xamgiin sn xvn ni ta l gantsaaraa yum bn lee.
2013-11-02
okokok:
Yumnd uxaantai bwal boldgviee l yum bx daa.
2013-11-02
okokkok:
Zaza yu gj xelxwdee. Oorsdoo l medne bizdee.
2013-11-02
mongol ne:
Bfgghnjjcxccfxnmgddxvvbcxh hvccxbmnjgxxvbb
2013-11-01
svren. d:
Bad is women. Mad
2013-11-01
kkkkkkk:
Enkbayr gd bg balai awgai‘g medne. Ene dandaa l iim bvtel muutai ajil xiij ywdag xvn shvd. Vgd gwl 2006ond 3r emnelgiin darga bolox gd chadaagviee. Manai emnelgees achitanluu ywsan yum, manai xamt olontoi estoi l muu, taalamj muutai xvn ingeed l ywj bx yum daa xoorii gj.Achitan emnelegt ochij ajild orood, tasagin erxlegch bol gj zvtgeeg l boloogviee xvn vaj, iim big emnelegiig awj ywj chadaxwdee xoorii gj kkkkk. Xvnii nuimasiig vzex sxn l bdg yum bxdaa. Nvgel nvdeeree, xezee negen tsagt gedeg bxaa. Enkbayr aaa.
2013-11-01
gggg:
Төрийн албаны шалгалтанд тэнцээгүй өөрийн талын хүнийг 25 настай залуугийн амь насаар сольж байгаа Удвал сайд болимоор юм аа Эмч эмнэлгийн ажилчидийг улс төрийн золиос болгохоо болих хэрэгтэй
2013-11-01
tenesen sum:
tangarag urgusun humuus gantshan huni tuluu ingej zogsoj uvchtunuudee orhih gejde chaavaas mungu huchtei yma.udval saidaa naad zogsoj bga humuus munguni tuluu ingej bga bol huseed bga dargatai ni tsug bugdig ni zailuul.enhbayras ch uur hun tavi.idej uuhin tuluu ingej bga humuus uchnuun hun tsaash haruulna.guilguulj ajilah gd bga ymu haasha ym.naad asuudla yam dangaara shiidej chadahgui bol ih hurald oruul.yu ve uvduj zovood ochij bga humuus yah bolj bnaa erguu usan malnuud
2013-11-01
Zail:
Tegeed zailaachdee ta nar ingeh bsan yum bol yaah gej tangarag urgusun yum bee novshnuud hugiin tsaraiaad zogsoj bgaagiine ee.Ter talbai deeree ochij suugaach sdakuud
2013-11-01
зочин :
Энэ эмч нарын эмчлэх эрхийг нь хасаад хуулийн байгууллагад шилжүүлээчээ.Тангараг өргөсөн хүмүүс ингэж болохгүй шүү дээ.
2013-10-31
000000:
demii yum buu yari olon jil emch nar tor ard tumnii bool yavsan odoo boloo zov demjij bn demii yum bichij baihaar eruul mendee yaj hamgaalah talaar bodoj yav chadahgui dee ta nar
2013-10-31
otgoo:
Ali ch salbart avilgal bgaa.eruul mendiin salbart bol 1-t havdar sudlal, 2-t gemtel sogog sudlaliin tuv oroh bh gej bodoj bna.Emch nar ta nar avah uguh ym bailgui yahu,gehdee aria denduu shte,hunii zovlongoor jargal zohioson ta nar uiliin uree uzeh tsag Irene.uneheer sain emch nar bgaag uguisgehgui e.gehdee ted haramsaltai n tsuuhun ym gariin 10n huruund hurehgui,tedniig avch uldeed tsaling n nemeed busdiig n nyaslah heregtei,tegeed ter mapiin suljeeg taslan zogsooh n zuv.Ednii tsaana mash tom biznesiin suljee bgaa n todorhoi bna.
2013-10-31
Үнэн үг:
Энэ сайхан залуу халуун насны амь эрсдсэн нь тун харамсалтай Эцсийн эцэст ажлыг нь удирдан явуулж, ажлыг нь хийлгэж чадахгүй байгаа ЭМС Удвалаас амийг нь нэхэх хэрэгтэй шүү. Халагдал өргөдөл олон хүнээс авчихаад 30 хоног хүлээнэ гэдэг Удвал сайд дэндүү юмаа. Манай аймгийн БОЭТ-д 31 хүний ажлын байр цомтгосон байгаа
2013-10-31
zochin:
Said zow shiigwer gargah bhaa oorsdoo durtaidaa ogchihood awigal awdag gj ..... yaj gj ingedeg bnaa ard tvmen mini dee
2013-10-31
temtsegch:
gemteliin emch nar ard tumniig shulj chadahguid hureheeree booj uheh gej b.na uu. enhbayariig bitgii solioroi. mungu avdag ter zavaan uil ajillagaag burmusun zogsoogood uguuch. halagdah durtai ni zailaach. daraagiin zaluu emch suvilagch nar zunduu b.na. halagdsan novshnuudad ahin e.m-iin salbart ajil buu olgo turj uheg.
2013-10-31
ЦАГААН НӨМРӨГТ АЛУУРЧИН:
ЭМЧ НАРЫГ ХАРААЛ ИДЭЭСЭЙ,МУУ ШУНАЛЫН ТУЛАМНУУДАА,БУУТАЙ Ч БОЛООСОЙ ТА НАРЫГ НОХОЙНООС ДОР ҮХЛЭЭР ҮХҮҮЛЭХСЭН,
2013-10-31
yzen yadagch:
УДВАЛ сайдаа болиочээ Яасан ичих нүүрээ элгэндээ наасан хүн бэ та. өөрийн ашиг сонирхолоор ЭНХБАЯР гээч үл бүтэх этгээдийг яаж эмнэлэгийн даргаар сонгож чадваа ард түмэн хохирох нь таньд хамаагүй юу? Дарга болох гэж үхэн хатан зүтгээд байгаа ЭНХБАЯР өөрт чинь хэр их хэмжээний хахуул өгөө вэ. ТА ӨӨРИЙН АРХИЧИН ХҮРГЭНЭЭ АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРДЭНЭМАНДАЛ СУМЫН ЭМНЭЛЭГИЙН ДАРГААР ТОМИЛСОН ЧИНЬ БАГАДААД БАЙНА УУ? ТАНАЙ ТЭР ХҮРГЭН ЧИНЬ ХАГАЛГАА ХИЙСЭН ӨВЧТӨНӨӨ БИЕИЙГ НЬ ТЭНХРЭЭГҮЙ БАЙХАД БИ ЧАМД ХАГАЛГАА ХИЙСЭН НАДАД АРХИ ӨГ ГЭЭД СОГТУУ ЭМНЭЛЭГ ДОТРОО ХӨӨГӨӨД ЯВЖ БАЙДАГ Ш ДЭЭ. БАС АР ГЭРЭЭНХНЭЭС НЬ АРХИ НЭХНЭ. иЙМ Л ХҮНИЙГ ЭМНЭЛЭГИЙН ДАРГА БОЛГОЖ БАЙНА ДАА ТА. ИЧИЖ АМЬДАРААЧ САЙДАА. БИ ИЙМ САЙДЫН УДИРДЛАГАН ДООР АЖИЛЛАДАГТАА ХАРАМСАЖ БАЙНА
2013-10-31
gaaj:
zailuulaad bugdiig n halaad ajilgui bolgood uguuch uur chadvartai emch nar zunduu bna ymar davarsan avilgach sda nar we
2013-10-30
gemteliin emneleg:
gemteliin emnelegiig oorchil.h tsag ni irsen . gadnaa gylantsag dotroo novsh bolson emneleg sh dee .
2013-10-30
emee:
enxbayaraa bolio. boli. dargad yun durtai yum be. zugeer l saixan emchee xiigeed l yabaach,
2013-10-30
зочин:
эмч нарынх нь но илрэх гээд ингэж үхэн хатан тэмцэцгээгээд байгаа юмуу гэж ойлгогдож байхад хүмүүс яагаад эмч нарыг дэмжээд байгааг ойлгохгүй байна
2013-10-30
Зочин:
ЭНХБАЯР ЭМЧИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. ЭНЭ ЭМНЭЛЭГ ДЭЭР ӨӨРЧИЛӨЛТ ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН. АЖИЛАА ХИЙХГҮЙ ГЭЭД БАЙВАЛ ЯВУУЛЧИХ Л ДАА. МОНГОЛООР ДҮҮРЭН ЭМЧ СУВИЛАГЧ БАЙЖ БАЙХАД ЮУН СУЛ ДОРОЙ ЗАСАГ ТӨР ВЭ.
2013-10-30
zochin:
Энхбаяр яасан суудалд дуртай нөхөр вэ.. чи зүгээр ажлаа өгөөд яваач ..энэ олон эмч нарыг ажлын хийлгээч
2013-10-30
irgen:
udbalaa chi enhbayriig tanihgui bna gej bhgui shde tanih tanih da ih sain tanidag bj l taaraa buur doton naizuud ch ym biluu ymar neg talaar tanidag bj taarana shude bi tanihgui naiz ch bish hamter yria hudlaa zuragtaar yrij bsan yria hudlaa mash maaatan sadanch bish ged l yrij bsan ter hudlaa mash doton holbootoil bj taaraahunii ami nas hetsudle shu uvchinduu shanlaj bga humuusin tuluu arga hemjeeg turgen avaashe
2013-10-30
zochin:
shiidvere turgen gargache ard chin hunii ami nas hetsuudle shude udbalaa ene olon honog aldaj bna shu ajlaas halsan emch nariig avaache hunii ami hetsudlee shud
2013-10-30
zochin:
enhbayraa odoo odoo suudlaa tavij ugduu chini ard olon hunii ami nas hetsuudle shu bodoj uzeeche avliga abdagui emenleleg haanch bhgui ajlaa hiij bga humuusig ajlaasni halij soliod yhavde uuruu zaiga tavij uguu che
2013-10-30
шударга :
удвал сайд энхбаяарын хооронд мөнгний харьцаа байна уу эсвэл өөр "чиглэлийн" харьцаа байна уу..
2013-10-30
эгдүүцэгч:
удвалаа, чиний мөнгө багадсан юм уу?. Эсвэл энхбаяр та хоёр бэлгийн харьцаатай /лесби/ юм уу. ха ха ха
2013-10-30
zochin:
ehkbayaraa chi iim alban tsushaad durtai yum uu? hunii eleg doog bolihoo boliooch
2013-10-30
ШУДАРГА:
ЭНХБАЯРЫГ ДЭМЖИЖ БАЙНА,УДВАЛ САЙД АЖИЛАА МАШ САЙН ХИЙЖ БАЙГАА ШҮҮ,МУУ ЭМЧ НЭРТЭЙ МӨНГӨ ОЛЗ ХАЙСАН ПИ,,НУУДАА,АЖИЛЛАХ СОНИРХОЛГҮЙ БОЛ ЗАЙЛААД НААД АЖИЛЫН БАЙРАА СУЛЛААД ӨГӨӨЧЭЭ,АЖИЛ ХАЙСАН ЭМЧ НАР ГУДАМЖААР ДҮҮРЭН БАЙНА ЗА,МУУ ШУНАЛЫН ТУЛАМ ПИ.....ДАА
2013-10-30
Irgen:
Emch nariig demjij bna, erni emegtei darga nar hovoor ajlaa hiihees uur yu hiij bgaa yum be, emch nariin zuv
2013-10-30
сахалт:
үхсэн элэнцэгийн чинь нууц бизнес авилгал вэ??/ битгий зусард яасан зусарч хар нохой вэ чи зүгээрл Удвалын тэнэг үйл ажилгаа нам дамжиж албан тушаалын дон туссан бузар авгай Энхбаяр 2-ын л үйлдэл шүү дээ саяхан л би АН-ын гишүүн гээд л 3-р эмнэлэгийн дарга болно гээд л гүйгээд байсан сүүлдээ 3 эмнэлгийн тасгийн дарга больё гэж гуйгаад л нөгөө хамт олон нь чадваргүй харьцаагүй гээд бүр эмчээр ч энэ тасагт авахгүй гээд аргаа барахдаа Ачтан эмнэлгэд гуйж орсон сүүлийн үед Ачтангынхан ч ам муутай болоод байсанаа одоо МАХН-ын гишүүн болчихсон гэмтэлийн эмнэлгийн дарга болно гээд гүйж явах юм даа одоо энэ эмнэлгэ хүлээж авахгүй бол наадахад чинь багтаж шингэх газар бүр байхгүй болно шүү дээ
2013-10-30
zochin:
tarhinii mes zasliin emchee hiiged yvbal deer bish uu...zaaval darga boloh gej zutgeed yah be dee tiimee..olon hunii hel am hetsuu shuudee ho
2013-10-30
агиймаа:
Удвал засгийн газрыг яг энэ асуудалаар барьцаалаад хэрвээ гэмтэлийн эмнэлэг болон эрүүл мэндийн яамаар оролдвол засгийн газраас гарна гэж Алтанхуяг Эрдэнэбат нарыг сантаажилсан сураг гараад байгаа үнэн бол ийм ч төр засаг намын бүлэгийн дарга байх ч гэж дээ
2013-10-30
ааааа:
шалтгаантай болоод л эсэргүүцэж байгаа гэдэг чинь юу вэ "хуучин ажилтан" гуай. тэр шалтгаан нь эмч нарынх нь нууц бизнес, авилгал шүү дээ. үүнийг ард иргэд ойлгох хэрэгтэй
2013-10-30
шжау:
гэмтлийн эмч нарын нууц бизнес зогсчих гээд үхэн хатан тэмцээд байгаан. арай дэндүү юмаа. Энхбаяр эмч бол маш чадварлаг Монголын номер 1 мэдрэлийн мэс заслын эмч шүү дээ. дээрээс нь шударга, тууштай. яагаад энэ хүнийг эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна. Энхбаяр эмчийг дэмжиж байна
2013-10-30
zochin:
udirdah udirduulah yosiig meddeggui emch nertei avilgachidiin suljeeg ustga bugdiig ni hal. chaddagaaraa boogood baigaa yum uu
2013-10-30
5544:
ahij ervvl mendiin salbart ajillah erhgvigeer hal dawarsan hognuud we
2013-10-30
huuchin ajiltan:
Ene chini bas yu bolood bn aa!Minii ajillaj bh ued asuudal zondoo baidag ch ingej niiteeree bujignaj bgaagui l ym bn.Odoo bol ter shine darga ni uldsen ch ajilchid dund ymar ch nergui oligtoi ajlaa hiih bolomjgui l bolloo sh dee.Zugeer l ogchihvol taarna.Shaltgaantai bolood l olon hun eserguutsej bgaag bas Udval said harmaar ym aa.Yahaaraa har tsagaanaa ylgahaa boliod iim zavaan booronhii bolchihdog aa!!!Deedchuul ni suudlaa olohgui bol doodchuul ni yu gedeg bilee!Gemteliin emneleg mash hund ajiltai gazar!Her bargiin hun oilgohgui!Seheenii tasgiin taliigaach Oyunaa emch maani salhind garch bhad heden huuhdee arivlay geed argaliin utaa tavij bj bilee.tegej suudag darga haana bn aa?Ene shine darga ni tegeh ni bitgii hel zailuulj tseverleh l ajil hiij bh shig!!!
2013-10-30
ажиглагч:
Бүх ажилчид нь эсэргүүцэж байхад зууралдаад байгаа Энхбаяр зайлаад наад хамт олноо тайван амгалан ажиллуулаач гэхээр байна даа.
2013-10-30
одно:
Энхбаяраа эмч нар тангарагтаа үнэнч учираас л өвчтөнгүүдээ эмчилж хагалгаагаа хийж байгаа тэрнээс биш чиний сайных биш шүү дээ
2013-10-30
zochin:
ene darga geed baigaa awgai boliwol yasan yum be
2013-10-30
ЗОЧИН:
ЯАСАН ҮНЭТЭЙ АЛБАН ТУШААЛ ВЭ.ЗААВАЛ ДАРГА БОЛОН ГЭЭД ЗҮТГЭЭЭД БАЙДАГ ЯАСАГН.СОНИН ХҮН БЭ.ХҮН ЮМЧИН ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ Л ТААРНА ШҮҮ ДЭЭ.ЦЭРЭГ БОЛ ХҮН БИШ ГЭДЭГ ШИГ ЭМЧ ХҮН ТАНГАРАГ ӨРГӨСӨН.ГЭЭД БООЛ ШИГ БАЙЛГАХ ГЭЭД ОРОЛДЧИХ ЮМ АА.ТИЙМ ЗҮЙЛ БАЙДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ
2013-10-30
ЗОЧИН:
ЯАСАН ҮНЭТЭЙ АЛБАН ТУШААЛ ВЭ.ЗААВАЛ ДАРГА БОЛОН ГЭЭД ЗҮТГЭЭЭД БАЙДАГ ЯАСАГН.СОНИН ХҮН БЭ.ХҮН ЮМЧИН ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ Л ТААРНА ШҮҮ ДЭЭ.ЦЭРЭГ БОЛ ХҮН БИШ ГЭДЭГ ШИГ ЭМЧ ХҮН ТАНГАРАГ ӨРГӨСӨН.ГЭЭД БООЛ ШИГ БАЙЛГАХ ГЭЭД ОРОЛДЧИХ ЮМ АА.ТИЙМ ЗҮЙЛ БАЙДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ
2013-10-30
ЗОЧИН:
ЯАСАН ҮНЭТЭЙ АЛБАН ТУШААЛ ВЭ.ЗААВАЛ ДАРГА БОЛОН ГЭЭД ЗҮТГЭЭЭД БАЙДАГ ЯАСАГН.СОНИН ХҮН БЭ.ХҮН ЮМЧИН ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ Л ТААРНА ШҮҮ ДЭЭ.ЦЭРЭГ БОЛ ХҮН БИШ ГЭДЭГ ШИГ ЭМЧ ХҮН ТАНГАРАГ ӨРГӨСӨН.ГЭЭД БООЛ ШИГ БАЙЛГАХ ГЭЭД ОРОЛДЧИХ ЮМ АА.ТИЙМ ЗҮЙЛ БАЙДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ
2013-10-30
zaya:
ene avgai ooroo zailchij bolohgui ym bhdaa ard tumen emch naraa muulaal baidag tsagaa tulaad ovdood irheeree oorsdoo l guij ochdog shuu dee mongoliin emch nar ih ur chadvartai hund nuhtsuld ajildag shuu dee
2013-10-30
deegii:
энэ эмнэлгийн хэдэн зуун эмч нар нь ажиллаж чадахгүй ээ гээд байхад хална солинл гээд чичрээд байдаг энэ Энхбаяр ичээсээ, ичэхч үгүй чичрээд байгаа Энхбаяр-ыг өмөөрөөд гүйгээд байгаа Удвал бас ичээсээ энэхэн асуудлыг шийд гээд хэлчиж ЧАДАХГҮЙ ТАЛ МЭЛРЭЭСТЭЙ АЛТАНХУЯГТАН БИР Ч ИЧЭЭСЭЭ. ЭЗЭНГҮЙ ТӨРИЙН ЗОВЛОН эмч ажилчид, иргэддээ үйлчилдэггүй Энхбаяр, Удвал, Алтанхуягтаны таалалд үйлчилдэг энэ хуурамч АРДЧИЛАЛ төхөөсэй
2013-10-30
ooooo:
Udwal said blood yu hiisn um be.bi l law sain um negch sonssongui dandaa uhel hagatsal
2013-10-30
ooooo:
Udwal said blood yu hiisn um be.bi l law sain um negch sonssongui dandaa uhel hagatsal
2013-10-30
mergen:
Uhlee uhlee geed uhriin mah barav gedeg Yawlaa yawlaa geed baigaad guilgaad baikh sanaatai emch nar yum.Uter turgen Asar hol ZAILAACH.Yawahgui baigaa ni telber nereer halaasladag mengendee baigaa,
2013-10-30
иргэн:
Эмч, сувилагч, эмнэлэгийн ажилчидаа, та нар үнэхээр энэ эмнэлгийн төлөө гэсэн сэтгэлтэй, цэвэрхэн амьтад юм бол шинэ удирдлагатайгаа хамтраад л ажиллааад үзээчдээ. Энэ хүнийг ажлаа яаж хийхийг нь мэдээгүй байж шууд л эсэргүүцээд байгаа нь та нарын "но"-той, түүнийгээ илрүүлэрхгүй авч үлдэхийн тулд яахаасч буцахгүй байгааг харуулаад байгаа юм бишүү эмч нараа???.
2013-10-30
OOOOO:
Энэ бүгдийн цаана УДВАЛ өөрөө байгаа.Сайхан худлаа ярьж ард бидний толгойг эргүүлэх санаатай.Наад Энхбаяр авгайгаа чирээд зайл.Тэр төрийн нарийн бичгийн дарга гээд байгаа Эрдэнэтуяа гэж байна.Яг ижил өрөөсөн дугуйнууд.Та нар удахгүй эээээээээ.Бурхан гэсгээг
2013-10-30
Эмчлүүлэгч:
Энхбаяр эмчээр 6 жил гаран эмчлүүлж байна. Манайдаа л тархины том том хагалгаа хийдэг цөөн мундаг эмч нарын нэг. Олон ч хүний амийг аварсан алтан гартан. Хүнлэг сэтгэлтэй, ажилдаа гаршсан, хүнийг хүн гэдэг утгаар нь харьцдаг, шулуун шударга, эршүүд, муухан эр хүнээс дээр тийм л эмэгтэй байдаг. Түүнийг сандал ширээнд дуртайдаа биш энэ эмнэлгийг эмнэлэг шиг эмнэлэг болгож, ард иргэдэд чирэгдэлгүй чанартай үйлчлэх гэсэн чин хүсэл нь энд байлгаж байгаа байх. Ийм сайн эмч, сайн менежерийг та нар хөөх биш хамтарч ажиллах ёстой байсан юм. Энэ хүнийг эх орон нь, салбар нь бүрэн ашиглах ёстой байсан юм. Харамсалтай байна. Ингэж улс төржиж болохгүй шүү дээ. Төрийн албаны салбар зөвлөл байгуулагдаж, сонгон шалгаруулалт зарлах хүртэл ажиллаад өөрөө бас шалгалтанд орно гэж байгаа биз дээ.
2013-10-30
xa xa:
UDVAL Enkhbayar nar shig ulaandaa garsan abgai nar tsaana n olon bii.Turiin nariin bichgiin darga geed bgaa Erdenetuya bna.Yaag ijilxen uruusun duguinuud.Bugdii n ZAILUUL. Temtseed bai.Unen yalnaa Zaabal
2013-10-30
xxxx:
Udval guai sangiin yamaar emnelgiin ajilchdiin tsaling odoo ogch bgaagaasaa 40-50% undur batluulj avsan bizdee. Ter ix munguur yu xiisen be. Arai yadarsan xeden emnelgiixendee taraaj buyan uildsiim bish biz. Ugui l yum shig bnadaa. aa songuulidaa xereglesen yum bnshdee
2013-10-30
ZOCHIN:
UDVAL aa chi ter Enkhbayariigaa chireed zailaad uguuch.
2013-10-30
zochin:
UULAAD UURUU ZAIL
2013-10-30
xxyy:
Am ajil bugs 3 ni neg dor buugnurtsun balai avgai. Yaj igej ichij ulaixguigeer xudlaa yarij chadaj bnaa udvalaa enxbayaraa. Xedxen tsagiin umnu yu geed suuj blaa. Ard tumnii tolgoig munxruulj surchee ta nar. doloon uuliin tsaaguur dald orj uxeesei. Unen ilrex tsagt ta nart orox gazar oldixguie
2013-10-30
Sainaa:
Er ni ene Enkhbayar gegc emegtei chini mash shudraga buguud chadaltai emegtei bishyy.yagaad gevel Gemtliinhen neriig ni duulaad negc honog ajillaagyi baij huilarc gyicgeej bna shvvdee.Ene emegtei cini harin neg muu muuhaigaas ni salgaj gemt hereg zurcild orohoos ni uridcilan sergiilj cadah hvn yum bishyy.Er ni bol gemtliinhenii mungu awdgiig bygd l medne shyy dee.Awah awahdaa byr yamarc hair nairgyi mash ih awdag shyydee.bid bygdl medne shyydee.Enkhbayar aa bitgii santraarai,ajlaa duustal ni ajillaarai!daraa ni bid hymyysiig cugluulj heden tugrug awsniig ni batalgaajuulj ugnu! Bid tantai hamt neg dor tanii udirdlagand ajillaj baigaa heseg byleg hymyys bna!
2013-10-30
davartsan emch nar:
yoo en emch nar bolimooor ym zailuulaach davartsan emch nar gj tsaana chin yriad bn novshnuudiig bugdiig n zailuul
2013-10-30
аагиймаа:
Удвал яг энэ мөчид ч гэсэн эмнэлэгийн асуудалаар ерөнхий сайд болон АН-ын бүлгийн даргад бид энэ асуудалд засгийн газар оролцвол засгаас агрч засгийн газрыг унагаана гэж шантаажилсаар л байгаа гэсэн дээ ийм ерөнхий сайд АН-ын бүлгийн даргатай байгаа манай төр яасан гутамшигтай болчихвоо
2013-10-30
зочин:
Заавал өөрсдийнхөө мэддэг танидаг хүнээр даргаа тавиулах гээд байдаг нь сонин бна шүү. Түүнээс биш хэн нэг дарга ирээд шууд цалин мөнгө нэмээд,эсвэл хасаад , ажилийн цагийг уртасгаад байна гэж юу байхавдээ.Яагаад хэдэн сар яаж ажиллахыг нь харж болдоггүй юм болоо. Бүгд мафи шахуу болтлоо хөгжчихөөд тэр нь алга болчих гээд үхэн хатан улайраад бгаа юм бишүү.
2013-10-30
2222:
Удвал нт халаагүй гээд л Энхбаяр нь халсан гээд л
2013-10-30
zochin:
Эмч нар наанаа нэг их гэгээнтэн царайлж гоё юм яриад цаагуураа бөөн хор найруулж, авилгалын сүлжээ ни задрах гээд бөөн үймээн дэгдээж хөлдөө зүгээр мөрөөрөө ажилаа хийж байгаа бусдыгаа хөлдөө чирч дарамталж ажилыг нь хийлгэхгүй жинхэнэ заваар ч байна даа. Эрүүлмэндийн салбар үнэхээр ялзарч доройтож эд нарт итгэж яваа жирийн иргэд л эцэсийн эцэст хохирч байдаг нь жил ирэх тутам тодорч бгаа юм бишүү.
2013-10-30
zochin:
udwaliig tsaanaas n enhbayr n daramtlaad bgaam chin yu hiij chadhawdee naad ergvv awgai chin
2013-10-30
Zochin:
emnelgiin darga hen ch bsan yamr hamaatai um boloo?!ene uyg haryylj bn be?uunii tsaana mash tom asuudal bn.EMCH hun ali ch emnelgt ochij ajillah chadbartai bh estoi bysyy?Ylsiin tub tom emnelgiig hybiin emneleg met bolgson hedehn hunii byryygaas bysad hun,jiriin irged hohiroh esgui.Sweitsar ylsad hamgiin tom emnelegtee ajillaj bui emch nariig 6,6 saraar solij haana ch ajillah chadbartai bolon dadlagajyylj bn.getel manaid on udaan jil 1 emenelgt ajillad dadalagshisan ner zuusen mech nar uur emnelegt uur mes zasalaa hiij chadahgui.EM salbariin shinechlel bol buh emch nariig haana ch ajillah chadbartai bolgoh estoi gedeg ni endees hararagdaj bndaa Udbal saidaa
2013-10-30
санал:
Наад балай Удвал авгайгаа энэ албан тушаалын хэнээтэн болсон Энхбаяртай нь хамт халаад өгөөч. Цаана чинь энэ - шуналтай авгайгаас болоод хүмүүс үхэж байна.
2013-10-30
оюунаа:
Эмч нарыг дэмжиж байна.
2013-10-30
МАФИЙН СҮЛЖЭЭ:
БҮГДИЙГ НЬ СОЛЬ.90 ГАРУЙ ТӨРЛИЙН ХУВИЛБАРААР ХҮМҮҮСЭЭС ХУУЛЬ БУСААР ТӨЛБӨР АВЧ БАЙСАН НЬ АТГ-ЫН ШАЛГАЛТААР ТОГТООГДСОН.МАФИЙН СҮЛЖЭЭНД ОРЧИХСОН ӨВДСӨН ГЭМТСЭН ХҮН ХАРВАЛ ИНЭЭД НЬ ХҮРЧ НҮДЭНД НЬ МӨНГӨ БОЛЖ ХАРДАГ БОЛЧИХСОН АРХАГ ЭМЧ СУВИЛАГЧДЫГ ХУЙГААР НЬ ХАЛ,МОНГОЛ ЭМЧ МЭС ЗАСАЛЧДЫН НӨӨЦӨӨР ХАНГАЛТТАЙ БЭЛТГЭГДСЭН ОРОН.
2013-10-30
зочин:
Нэг хүний дарга болох гэсэн хүсэл олон хүмүүсийн эрх ашигтай зөрчилдөж байна шүү дээ Энхбаяр гэдэг хүн ингэж олон хүний ажил амьдралаар тоглож даргын суудалд суух гэж юунд нь дурлаад байгаа юм бэ ? Сайн дураараа ГССҮТ ийн даргын суудлаас огцрох зориг зүрх гаргах хэрэгтэй шүү дээ
2013-10-30
zochin:
emleneg dayaraa heel hahuuli gar harsan humuus orlogoo aldahaas aigaad shine udirdlagiig hyleen abah durgyi baina esergyytseed baigaa shaltgaanaa todorhoi tabihgyi ajil hiij chadah chadahgyi g ni yzeegyi baij Ard tumen gemtliin emnelgees buh uilchilgeeg mongoor hudaldaj abdag gej dygnedeg shyy deezobson tymendee tus boloh setgeltei emch ajilchidaar duurge
2013-10-30
Ali ch salbart ULS TURJHUU bolimoor yumaa!!!:
emch nariig tangarag urguud iim zuil hiij bolohgui l geed l bga ni ter 76 gishuun ch bas adil tangarag urugdug l bizdee!!! ene enhbayr ni uhen hatan zutgeed bgaad l gol uchir bna tsagdaa kamer geed l odoo buur utasdaj daramtlaad l davartsan daam gartsan gar bndaa
2013-10-30
otgoo:
gemteliin mergejil hen buhnii hiih ajil bishuu ene humuusiig beldej ajil heviin yavtal 10 jil heregtei dee ene vgarsan humuus haana ch ajillaj chadna
2013-10-30
Uvchton:
Ih hurliin gishuud tslingaa golood nemuulne geed baigaa. Ted saya garui tugrog avdag. Getel emch bagsh nar olon jil ajillasan bol saindaa usreed 500000 avdag. Emch narin tsalin ih hurlin gishuud shig avdag bolgovol ter hardaad serdeed baigaa avliga mavliga chin alga bolno. Er n emvh nart oorsdoo shokolad mokolaad, arhi ene teree ugdog biz dee. Ter n tegeed avliga bolj baigaa um uu?
2013-10-30
dunhuu:
emch nartai holbootoi asuudal buh eruul mendiin saidiin ued garch bh yumaa.gundalai, lambaa, udbal geed l.... toriin said naraas iluu erh medeltei toriin emch nar gej baidag l yum bna.emch naraar er ni said eronhiilogch za nogoo muu 76-gaa songuulchihsan ni deer yum shig bna ooo
2013-10-30
зочин:
Зөв зөв ер нь улс төрийн томилгооноос болоод жирийн ажлаа хийж байгаа хүмүүс дандаа буруутан болдог эмч нарын зөв хэн нэг нь дуграхгүй л бол аль нэг эрх мэдэлтний гарын аясаар явна гэж юу байхав
2013-10-30
зочин:
эмч нар хэл амаар доромжлуулаад хэцүүдлээ ард түмэн эмч нарыг талцуулах ямар хэрэг байнаа
2013-10-30
эмшиүс :
Арын хүмүүс бэлэн шүү.
2013-10-30
obchton:
dandaaj ydipdalgaa xaxiyl abcan gej boloxgvi shvvdee yam ni caid ni medeex colix shaapdlagatai gej vzcen bol coligdoxl xepegtei shvvdee zopigtoi ajilaa og ch abch cypax xepegtei shvvdee
2013-10-30
bodol:
enxbaypiig medex yam bna ix aytaixan yapiatai chadaltai emch canagddag deep dop gecen vzel bodolgvi bid xamt ajilj bcan xentei ch xel amaa oilgolstdog xvn gemteliixan ix l aij bna daa dindvv obchtoni cetgel zvvgeep togloj mongon deep ajildag xeceg bvleg xvmvvc baidag yam chig ee ted nap nil xalagdaj bgaa bizee acpagch cybilagch nap ni bac ya ch be dee xeceg bvleg xvmvvciig dagj ictpicteed taiban caixan ajilax xepegtei shvvdee
2013-10-30
өючтөн Т:
Удвал гуай та эрүүл байна уу наадхи авгайгаа бушуу солиод өгөөч юу авчаад ингэтлээ биднийг зовлонд унагаад байгаа юм бэв эмч нар чинь зөвшөөрөхгүй байгаад байхад энэ чинь л нэг юм хэлээд байхад ямар ичэхгүй арьстай нүүр вэ
2013-10-30
ipgen:
enxbayp emch ix cain emch shvvdee ydypdaj chadna shvvdee emch nap baij yacan myxai ec cyptxyynii dogoldoltoi yam gemteliin emnelgiin emch napiin bypyy adilxan emch nap baij tenegtej baix xepgvii shvvdee ydipdyylaad ajilaa xiigeel yab ni bizdee tenegtej ogox yamaa ep ni gemteliin emnelegt ix noo bi gadnaac ni xapj bxad tegj xapagdax yam bilee bolstogoomoop yam daa exbaypiig demjij bna adilxan l emch yam chin xen ch dapga baican emnelgee ydipdaj l taapaa shvvdee
2013-10-30
гашуун:
эмч нараа ичээч
2013-10-30
цэцэг:
Энхбаяр яасан суудалд дуртай нөхөр вэ чи зүгээр ажлаа өгөөд яаваач энэ олон эмч нарыг ажлын хийлгээч ямар сонин авгай вэ ажлаа өгөөч чи юунд дурлаад байгаа юм
2013-10-30
цэцэг:
Энхбаяр яасан суудалд дуртай нөхөр вэ чи зүгээр ажлаа өгөөд яаваач энэ олон эмч нарыг ажлын хийлгээч ямар сонин авгай вэ ажлаа өгөөч чи юунд дурлаад байгаа юм
2013-10-30
zochin:
Yoo ter darga bolson baagii ni tegeed uuriin sain duraar bolichihod yaanaa.
2013-10-30
naraa:
emch emnelgiin ajilchid iim baij bolohgvi awilga awdag muu sain yumnuud bvgdii ni halwal taarna olsoj vzeg
2013-10-30
naraa:
emch emnelgiin ajilchid iim baij bolohgvi awilga awdag muu sain yumnuud bvgdii ni halwal taarna olsoj vzeg
2013-10-30
zochin :
Udwal saidaa ajlaa hiigeeche
2013-10-30
zochin :
Gantshan emch nar ch bish bvh l salbart awilga bga sh dee
2013-10-30