Өнөөдөр болох үйл явдлын тойм

-Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизийн Олон нийтийн мэдээллийн төвд 12.00 цагаас Монголын Үндэсний сурын холбооноос 2013 онд гадаадад болсон тэмцээнд монголын сурын холбоо хэрхэн оролцсон талаар мэдээлнэ.
-Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм болох Их Түмэн Санаачилга хөтөлбөрийн 14 дэх удаагийн Зөвлөлдөх хорооны уулзалт болон Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны форум зохион байгуулагдаж байна.
-Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд 12.00 цагт МХАҮТ ТӨХ хоёр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
-Хэвлэл мэдээллийн үндэсний бага хурал "Чингис хаан" зочид буудалд өнөөдөр үргэлжилнэ.
-Чингисийн талбайд 11.40 цагаас “Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх” багц төслийн төслийн хүрээнд хот хоорондын шуудангийн тээвэр логистикийн зориулалтын 8 автомашиныг "Монгол шуудан" ТӨХК-д хүлээлгэн өгнө. Дээрх арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцоно.
- Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн 1 давхарт 10.00-16.00 цагийн хооронд "Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв"-өөс Монгол Улсын Засгийн газрын "Ажилтай орлоготой Монгол хүн" хөтөлбөрийн зорилтын хүрээнд зохион байгуулж буй "Эх орондоо ажиллаж амьдарцгаая" намрын өдөрлөг болно.
-МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн танхимд 16.00-18.00 цагт АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-аас Монголын ЖДҮ-үүдийг хөгжүүлэх, амжилтад хүрэхэд нь зориулан “Ханган нийлүүлэгчдийн хөгжил, чанарын төв”-өөр дамжуулан 400 сая төгрөгийн “Техникийн туслалцааны сан”-гийн талаар танилцуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ