Тагтаар буух гэж байгаад унаж нас баржээ

img

БГД-ийн 12-р хороонд 5а байранд амьдрах иргэн 47 настай эрэгтэй Д нь согтуурсан үедээ гэрийнхээ 3-н давхрын тагтаар  буух гэж байгаад унаж  нас барсан хэрэг өчигдөр гарлаа. Хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс  шалгаж байна. Мөн уржигдар буюу энэ сарын 28-нд Сонгинохайран дүүрэгт  40 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрийнхээ тооноор орох гэж байгаад хоолойгоо боймилж нас барсан хэрэг гарсан юм.

 Энэ мэт согтуу иргэд өөрийгөө хохироох болоод бусдыг гэмтээх, улмаар амь насанд нь хүрэх тохиолдол буурахгүй байна. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газраас ойр дотны хэн нэгэн чинь архи ууж согтуурсан бол хараа хяналтаа сайжруулж, яаралтай арга хэмжээ авч байхыг анхааруулж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xoxichin:
mancyypax bodic xepgelj bgaad vxej bgaa bol xoxin tep yxamcap dopoi yamnyyd xvchini baigyylag bolon ap geptee ajil ydaad
2013-10-30
Zozo:
orj garahdaa uhseer bgaad duusah um bna
2013-10-30
сабо-д:
үгүй нээрээ яахаараа тэгдэг юм болоо энэ сэтгүүлч нэртэй салга амьтад үнэндээ алах юм аа
2013-10-30
sabo:
yahaaraa geriinxee toonooroo orox gej bsan xun xooloigoo boimildog bnaa.utgin aldaagaaa zasaacheeeeee
2013-10-30