Хятад улсын иргэн бусдыг хүйтэн мэсээр гэмтээжээ
Энэ сарын 29-нд буюу өчигдөр Сүхбаатар дүүргийн 12-р хороонд Монгол Улсын иргэн 32 настай, эрэгтэй Ө-г БНХАУ-н иргэн 33 настай эрэгтэй Лин зүүн хацрыг нь хүйтэн мэсээр зүсч гэмтээжээ.
Тодруулбал, БНХАУ-н иргэн Лин манай улсын иргэн Ө-г ажлын байранд архи ууж болохгүй гэсэн шаардлага тавьснаас хоорондоо маргалдаж улмаар зүүн хацрыг нь хүйтэн мэсээр зүсч, танхайрсан хэрэг гарчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ