Хувцсаа шатааж байгаад гал алджээ
Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд өчигдөр гал гарчээ. Уг галыг тус дүүргийн нутаг дэвсгэрт Богд уулын аманд 24 настай эмэгтэй хайхрамж болгоомжгүй байдлаасаа алдсан байна. Тодруулбал, тэрбээр уулын аманд очиж хуучин хувцсаа шатааж байгаад нэг га орчим талбайг шатаасан байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ