Н.Энхболд МАН-ын даргаас нэрээ татлаа
МАН-ын XXYII их хурлын төлөөлөгчид яг одоо намын даргаа сонгохоор Тусгаар тогтнолын ордондоо хуралдаж байна. МАН-ын даргад М.Энхболд, Т.Аюурсайхан, Н.Энхболд, Б.Бат-эрдэнэ нар өрсөлдөж байгаа. Тэгвэл дөнгөж сая Н.Энхболд МАН-ын даргаас нэрээ татлаа. Тэрбээр “Улс төрд хүн чанар хэрэгтэй. Тиймээс би намын даргын өрсөлдөөнд орохгүй гэдгээ илэрхийлье” гэж хэлээд нэрээ татсан байна.
Харин заалнаас Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр нарыг МАН-ын даргад нэр дэвшүүлэх санал орж ирээд байгааг албаны эх сурвалж мэдээллээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ