ДОХ-ын асуудлаарх Үндэсний чуулган болно

img

Эрүүл мэндийн яам, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний Хороо ДОХ-ын асуудлаар Үндэсний зургадугаар чуулганыг зохион  байгуулахаар болжээ. Чуулган  ирэх арваннэгдүгээр сарын 26,27-нд Улаанбаатар зочид буудалд болно. Жил бүр болдог Үндэсний чуулганыг  НҮБ-ын Улс Орныг Дэмжих баг, Глобаль Сангийн ДОХ, Сүрьеэгийн төслийн дэмжлэгтэй зохион байгуулж байгаа аж.

Чуулганаар Монгол Улс дахь ДОХ-ын халдварын өнөөгийн өайдал, цаашид хэрэгжүүлэх ажлын  талаар тайлагнах юм. Мөн ДОХ-той тэмцэх Үндэсний хороог дахин байгуулах асуудлыг хэлэлцэх аж. Учир нь сүүлийн үед ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэд олширч, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа билээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Ene asuudald anharal handuulah n zuv. Hamgiin gol n ene uvchnii talaar niigmiin oilgoltiig nemegduulehed huvi nemer boloh baih. demjij bna.
2013-10-29
үндэсний:
юм болгоныг л ҮНДЭСНИЙ гэхээр сүртэй байдаг юм болбуу
2013-10-29