Н.Түвшинбаяр олимпийн эрхийн төлөө зодоглоно
МУГТ, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр олимпийн эрхийн төлөөх тэмцээнд зодоглохоор болжээ. Тодруулбал, тэрбээр энэ сарын 30 буюу маргаашнаас БНХАУ-ын Чиндао хотод эхлэх Гран При тэмцээнд барилдахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр өчигдөр шигшээ багийнхны хамтаар урд хөршийг зорьсон байна. Түүний оролцох тэмцээн нь олимпийн эрхийн оноо олгох зэрэглэл өндөртэй тэмцээн юм.
Дашрамд дуулгахад, уг тэмцээний эрэгтэй төрөлд Д.Баярмагнай, Г.Хэрлэн нар 60 кг, Б.Хишигбаяр, Д.Төмөрхүлэг нар 66 кг, Г.Одбаяр 73 кг, Г.Түвшинжаргал 81 кг, Б.Жанчивдорж, Х.Цогтгэрэл нар 90 кг, Н.Түвшинбаяр -100 кг, Б.Бүрэнтөгс +100 кг, эмэгтэйчүүдээс Б.Бат-Эрдэнэ, М.Бундмаа нар 52 кг, Д.Сумъяа 57 кг, Ц.Цэрэннадмид 63 кг, Б.Хулан, Ц.Цэрэнханд нар 70 кг, Б.Мөнхтуяа -78 кг нар барилдах юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ