Барилгын туслах ажилтан амиа хорлохыг завджээ

img

Өчигдөр буюу энэ сарын 28-нд БЗД-6-р хорооны “Наран трейд” ХХК-ны захиалгаар баригдаж байгаа барилгын өргөгч цамхаг дээр туслах ажилчин Б/эр.27н/ нь амиа хорлохыг завджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр ар гэрийн маргааны улмаас сэтгэл санаа нь тогтворгүй улмаас ийм үйлдэл хийхийг завдсан байна. Харин хамтран ажиллагсад болон цагдаагийн албан хаагчид шуурхай ажилласны хүчинд түүнийг амиа хорлох явдлыг таслан зогсоож чаджээ. Хэргийг БЗДЦХ-2 шалгаж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ