Д.Лувсаншарав Нийслэлийн хүндэт иргэн боллоо
Энэхэн өдрүүдэд Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ой тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравыг Нийслэлийн 14 дэх хүндэт иргэнээр өргөмжилөхөөр болжээ. Нийслэлийн хүндэт иргэнээр өргөмжилж алдаршуулах арга хэмжээ өнөөдөр 10:00 цагт НЗДТГ-ын байранд болно.
Д.Лувсаншарав нь монголын их урлагт найман дуурь, нийтийн болон хүүхдийн олон сайхан дуу, ардын хөгжмийн чуулгад зориулсан “Нарны домог”, “Сүнжидмаа” зэрэг томоохон бүтээлүүдийг тууривсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ