БНЧУ-д хоригдож байсан монголчуудыг суллажээ
БНЧУ-ын Валдице болон Винаржице хотын хорих газарт ял эдэлж байсан Монгол Улсын иргэн болох Х, Э нарыг суллажээ. Тэднийг энэ сарын 17, 25-ны өдрүүдэд шүүхийн шийдвэрийн дагуу хугацаанаас нь өмнө сулласан байна.
Уг шүүх хуралд Прага дахь манай Элчин сайдын яам анхаарал тавьж, төлөөлөгчөө биечлэн оролцуулжээ. Тэд улсынхаа хоёр иргэнийг үлдэх ялаас чөлөөлөгдсөн тохиолдолд нутаг буцаах баталгаа гаргаж өгсөн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ