Ц.Энхбаяр: Захиргааны шийдвэрээр нэг ч эмчийг халаагүй
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар шинэ даргын томилгооноос болж суулт хийж, ажил хаясан, төлөвлөгөөт мэс засал, хагалгаа түр хойшилсон гэх мэт мэдээллүүд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах болсон. Тиймээс энэ бүх асуудалд ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаяр сэтгүүлчдэд анх удаа албан ёсны тайлбарыг өнөөдөр өглөө. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 352 тоот тушаалаар Ц.Энхбаяр тус төвийн захирлаар томилогдсноос хойш 33 хоногийн хугацаа өнгөрчээ. ГССҮТ нь одоогийн байдлаар нийт 586 эмч, эмнэлгийн ажилтантай. Жилд 12 мянган хүнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа шиг нэг ч хүнийг захиргааны шийдвэрээр ажлаас халаагүй. Халагдсан хүмүүс бүгд өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдсон, зүйлгүй. Бүх хагалгаа, түргэн тусламжийн үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа гэдгийг ГССҮТ-ийн захирал Ц.Энхбаяр хэлсэн юм. Ингээд түүнээс зарим асуудлын талаар тодруулга авлаа.
срха
-Өнөөдөр эмнэлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?
-Намайг ажлаа авснаас хойш өнөөдрийг хүртэл эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. Харин манай эмнэлгийн 160 гаруй эмч, сувилагч, асрагч нар халагдах өргөдлөө есдүгээр сарын 30-нд өгсөн нь үнэн. Бид ажилчдынхаа өгсөн өргөдөлтэй танилцаж, ажлаас чөлөөлөх боломжгүй гэсэн хариу мэдэгдэх хуудсыг аравдугаар сарын 25-нд өгсөн. Өнөөдөр буюу аравдугаар сарын 28-ны өдөр дахин өгөөд байна. Хуулийн хугацаа нь энэ сарын 30-ны өдөр дуусч байгаа. Тиймээс өнөөдрийн байдлаар ажлын байраа орхиод явсан эмч, сувилагч байхгүй. Бүгд ажлаа хийгээд явж байна.
схр
-Ажил хаяснаас болж, яаралтай эмчилгээг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар ирж хийж байгаа, эмчилгээ, үйлчилгээ доголдоод хагалгаа хийх эмч олдохгүй байна гэсэн яриа байгаад байна л даа?
- Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт ЭХЭМҮТ-өөс нэг ч эмч ирж хагалгаа хийгээгүй. Хэрвээ энэ сарын 30-нд өргөдөл гаргасан эмч нар ажлын байраа орхивол дараагийн эмч нар бэлэн байх ёстой. ГССҮТ-д зөвхөн энэ хэдэн эмч нар л хагалгаа хийдэг гэсэн ташаа мэдээллийг тараагаад байх шиг байна. Энэ бол үгүй юм аа. Гар, сарвууны мэс заслын эмч гэхэд л манай улсад таван мундаг эмч гарч ирж байна. Тиймээс Улсын төв лаборатори эмнэлгийн байгууллагуудтай хамтран дараагийн эмч нарыг мэргэжил бүрээр сонгох төлөвлөгөө гаргасан байгаа. Гэхдээ нөхцөл байдлыг тийм хэмжээнд хүргэхгүй гэдэгт адилхан тангараг өргөсөн эмч хүний хувьд итгэж байна. Төлөвлөгөөт болон яаралтай хагалгаанууд бүгд хийгдэж байгаа шүү дээ. Энд бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд манай эмнэлэг дээр сүүлийн хэд хоног хуулийн зөвлөх ажиллаж ажилчидтай маань уулзаж, зөвлөгөө өгч байгаа. Ажилчдыг өргөдлөө өгснөөс хойш захиргааны зүгээс хоёр ч удаа шийдвэр гарч, та нарын өргөдлийг хүлээн авах боломжгүй, ажлаа үргэлжлүүлэн хий гэсэн мэдэгдлийг өгсөн. Тийм учраас яг ажил хаялт хийсэн гэж хэлж болохгүй юм.
чёө
- Эмч нар юуны учир ийм олноороо халагдах өргөдлөө өгсөн юм бол?
-ГССҮТ-ийн захирлын албан тушаалыг сонгон шалгаруулалтгүй томилсон гэж эсэргүүцэж байгаа юм. Сонгон шалгаруулалт хэзээ явагдах нь тодорхойгүй байсан учраас эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд Эрүүл мэндийн сайд томилгоо хийсэн. Энэ томилгоо бол хууль бус биш гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Би есдүгээр сарын 25-нд ажлаа авсан. Гэтэл ГССҮТ-ийн захирал солигдохоос 4-5 хоногийн өмнө түр хороо гэж байгуулагдсан байсан. Намайг ажлаа хүлээж авахтай зэрэгцээд түр хорооныхон эсэргүүцэж байна гэдгээ илэрхийлсэн юм. Ажил хүлээж авсан эхний өдрөөс эхлэн нэг сар ч ажлаагүй байхад эсэргүүцээд байгаа нь сонирхолтой байна. Харин сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс зарладаг. ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалт хэзээ зарлагдах нь тодорхойгүй байгаа. Миний хувьд сонгон шалгаруулалт орохоор материалаа өгчихсөн.
-Таныг үүрэгт ажлаа авсны дараа эмч нарыг ажлаас нь халаад байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Намайг ажил хүлээж авснаас хойш эдгээр эмч нар өөрсдийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Өнөөдрийг хүртэл би нэг ч ажилтныг захиргааны хариуцлагаар ажлаас чөлөөлсөн тохиолдол байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Н.Бүргэд эмч, өмнөх гурван дэд захирал өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. смх
-Халсан эмч нарын оронд мэдлэг, туршлагагүй, мэргэжлийн бус хүмүүсийг томилсон гэж яриад байгаа. Үнэхээр мэргэжлийн бус хүнийг онцгой объект гэж хэлж болохоор эмнэлэгт ингэж хамаагүй томилж болж байна уу?
-Энд халсан гэж ярих нь олон нийтэд буруу ойлголтыг төрүүлж байна. Тэд ажлаасаа өөрсдийнхөө хүсэлтийн дагуу чөлөөлөгдсөн гэдгийг дахин хэлье. Таны хэлсэнчлэн ГССҮТ бол улсын онцгой объект мөн юм. Энд нэг ч мэргэжлийн бус хүн томилогдоогүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирлаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар таван жил ажилласан Анагаах ухааны доктор Т.Нарантуяа, Эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа хариуцсан дэд захирлаар ЭМШУИС-ын багш, эмгэг судлаач, Анагаах ухааны доктор Б.Сувдаа, Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлаар мэс заслын их эмч, эрх зүйч, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, ЭМЯ-ны харьяа байгууллагуудын Хяналт-шинжилгээ, үнэлгээг хариуцсан мэргэжилтэн Х.Бат-Ирээдүй нарыг тус тус томилсон байгаа.
ЙӨЫ
-Хэрвээ аравдугаар сарын 30-ны өдөр эмч нар ажлаа хаявал ямар хариуцлага хүлээх бол?
-Дахин хэлэхэд ийм байдалд хүрэхгүй байх гэдэгт итгэж байгаа. Хэрвээ нөхцөл байдал буруугаар эргээд тангараг өргөсөн эмч хүн ажлаа хаявал хуулийн болон ёс зүйн хариуцлага хүлээнэ. Хамгийн гол нь өргөдлөө өгсөн, халагдсан эмч нар Ц.Энхбаяр гэдэг хүнтэй ажиллаж чадахгүй л гээд байгаа болохоос яг ямар учраас, ямар үндэслэлээр ажил хаях, ажлаас гарах гээд байна вэ гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй байна.
Й
- Таны ярианаас эмч, ажилчиддаа маш их итгэл хүлээлгэж байгаа юм байна гэж анзаарлаа?
- Би бүх ажилчдаа буруутгаж, ажлын байраа орхих хууль бус үйл ажиллагааг зохион байгуулаад байна гэж бодохгүй байгаа. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нэр бүхий эмч нар үйлчлүүлэгчдийг, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эмнэлгийн удирдлагын эсрэг турхирсан оролдлогуудыг гаргасаар байна. Үнэнийг хэлэхэд нэг даргын томилгоотой зууралдахаас илүү хийх ажил манай эмнэлэгт мундахгүй их байна.
бй
Харин ГССҮТ-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргалаас тодруулав.
ЫЙ
Я.Буянжаргал: Эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн явагдаж байгаа
- ГССҮТ-д хууль бус томилгоо хийсэн хэмээн эмч, мэргэжилтнүүд нь халагдах өргөдлөө өгөөд байна. Энэ асуудал дээр яам ямар байр суурьтай байна вэ?
-Эмнэлгүүдийн дарга нарын сонгон шалгаруулалт явагдсан. Гэмтлийн эмнэлгийн сонгон шалгаруулалтад нэр бүхий хүмүүс даргад нэр дэвшихээр санал тавьж, материалуудаа ирүүлсэн. Тус байгууллагын эмч ажилчдын зүгээс эмнэлгийн даргаар нэр дэвшсэн хүнийхээ талаар олон талын байр суурь бүхий бичиг цаас ирүүлж байсан. Нэгэнт нэр дэвшиж буй зарим хүмүүс нь хууль хяналтын байгууллага АТГ-аар шалгагдаж буй энэ нөхцөлд ЭМЯ-наас тухайн эмнэлгийн даргаар нэр дэвшсэн гадны хүнийг томилох нь зөв юм гэсэн шийдвэр гаргаж, Эрүүл мэндийн сайд эрх үүргийнхээ хүрээнд 09 дүгээр сарын 25-нд Ц.Энхбаяр эмчийг ГССҮТ-ийн захирлаар томилсон. Энэ үед тус эмнэлгийн зарим эмч, мэргэжилтнүүд түр хороо байгуулж, шинээр томилогдсон захирлыг “бид нар хүлээж авах боломжгүй” гэсэн зүйл ярьж эхэлсэн л дээ. Энэ тун харамсалтай зүйл юм. Өнөөдөр эмч нарын маань гол хүлээсэн үүрэг бол ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө ажиллахад чиглэгдсэн байх ёстой. Гэтэл эмнэлгийн дарга томилогдсон өдрөөсөө эхлэн ажилчдаа халж солих, албан тушаалаа ашигласан асуудал гараагүй байхад эмч нарын дундаас тухайн даргыг “муу хүн гэсэн, бид нар судлаад үзэхэд тийм, ийм гэсэн, бид нар түүнтэй хамтарч ажиллахгүй” гээд байгаа нь эмчийн ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх тал дээр түлхүү анхаарч байгаа.
ЙЫӨ
-Өвчтөнүүд нь халагдсан эмч нараасаа болоод хагалгаанд орж чадахгүй хойшлогдоод байна гэсэн мэдээлэл байна. Энэ тал дээр мэдээлэл өгнө үү.
-Захиргааны санаачлагаар нэг ч хүн халаагүй. Ерөнхийдөө 160-аад эмч, мэргэжилтнүүд шинээр томилогдсон даргатай хамтарч ажиллаж чадахгүй хэмээн халагдах хүсэлтээ гаргасан байна. ЭМЯ-наас энэ нөхцөл байдалд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ажлын хэсэг байгуулаад өнгөрсөн 7 хоногт ГССҮТ-д очиж ажилласан. Энэ үеэр эмч мэргэжилтнүүдтэй тулж уулзаж, асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан байгаа. Өөрсдийн өргөдлөөр хоёр дэд захирал, нэг чанарын менежер халагдсан байна. Харин өнгөрсөн 7 хоногт дөрвөн хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Гэхдээ захиргааны санаачлагаар халаагүй өөрсдийн хүсэлтийн дагуу халсан гэдгийг хэлж байна. Эмнэлгийн тусламжийн талаар ярихад Гэмтлийн эмнэлэгт хоногтоо 217-260-аад хүн үйлчлүүлдэг. Өдөрт дунджаар 15-20 яаралтай хагалгаа, 6 төлөвлөгөөт хагалгаа гэх зэргээр төлөвлөгөө хийгддэг. Энэ чиглэлийнхээ дагуу тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. Төлөвлөгөөт хагалгааны хувьд хуваарь нь наашаа, цаашаа хөдлөх тохиолдол урьд байсан шигээ зарим үед гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн эмнэлгийн тусламж үйлчилгээ явагддаг шугамаараа явж байна.
Й
-Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлж байсан. Төрийн албаны зөвлөлийг дээрээс томилж өгөхгүй байгаа учраас, өөрийнхөө эрхийн хүрээнд энэ эмнэлгийн даргыг томилсон. Хэрэв төрийн албаны зөвлөл байгуулагдаад тухайн эмнэлгийн даргыг сонгон шалгаруулна гэвэл, тэр үе шатаараа явуулна гэсэн. Гэтэл яагаад эмч нэр энэхүү дарга томилох асуудлыг хууль бус гээд эсэргүүцээд байна вэ?
-Төрийн албаны салбар зөвлөл байгуулагдаад, салбар зөвлөлийн эрх нээгдээд ирэх юм бол эмнэлгүүд дээрээ сонгон шалгаруулалтаа явуулна. Тэр эрх нь нээгдэхгүй, төрийн албаны сонгон шалгаруулалт хийгдэхгүй, хэдий болтол үргэлжлэх нь тодорхойгүй байгаад байна. иймээс улсын том лавлагаат төвийн удирдлагыг томилж, тэр хүнтэй хариуцлагыг нь тооцож ажиллахаас өөр аргагүй болоод байна.
өыб
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ