Б.Сэр-Од мөнгөн медаль хүртжээ
Энэ сарын 27-нд буюу өчигдөр Японы Осака хотноо “Осакагийн марафон 2013” тэмцээн боллоо. Тэгвэл уг тэмцээнд МУГТ Б.Сэр-Од хоёрдугаар байрт орж, мөнгөн мядаль хүртжээ. Уг тэмцээнд нийт 29112 тамирчин уралдсан бөгөөд Кени улсын тамирчин Жексон Лимо түрүүлжээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Кени улсын тамирчин Моника Жепкоеч (2.39.23) түрүүлж, Японы Ёшизүми Юри (2.41.00) мөнгө, Шимахара Киёоко (2.44.37) хүрэл медаль авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ