Нялх хүүхэд тогоотой буцалсан усанд унаж амиа алджээ
Энэ сарын 26-нд Хан-Уул дүүргийн 4-р хороонд нялх хүүхэд тогоотой буцалсан усан дээр унаж амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, 1 нас 6 сартай эрэгтэй Э гэртээ тоглож байгаад буцалгаж, тавьсан тогоотой халуун усанд хөлд алдаж унажээ. Түүнийг ар гэрийнхэн нь ГССҮТ-т яаралтай хүргэсэн боловч эмчилгээгээ даалгүй нас барсан байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ