Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлнэ
Өнөөдөр нийслэлийн цагдаагийн газраас орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх арга хэмжээг зохион байгуулах гэж байна. “Итгэл сэтгэл” гэх уг арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн газар бүртгэлтэй 600 гаруй орон гэргүй тэнэмэл иргэдийг хамруулах аж.
Нийслэлийн хэмжээнд орон гэргүй траншей, гудамж талбайгаар өдөр хоногийг өнгөрөөж амьдардаг 1000 гаруй иргэн давхардсан тоогоор бий гэсэн тооцоо байна. Хэдийгээр нарийн гаргасан тооцоо биш ч гэлээ хаягийн бүртгэл тодорхойгүй, бичиг баримтгүй эдгээр хүмүүсийг нэгдсэн арга хэмжээгээр цуглуулж эрүүл мэндийн үзлэгт хамрагдуулж, бичиг баримтжуулах, ажил эрхлэх боломжтойг нь ажлын байраар хангах зэрэг шат дараатай ажлуудыг зохион байгуулахаар болж байгаа юм.
Харин энэ жилийн тухайд эдгээр иргэдийг тэнэмэл арга хэмжээний хүрээнд хурууний хээгээр бүртгэлжүүлж цахим мэдээллийн санд бүртгэх ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр эдгээр орон гэргүй иргэд гадны нөлөөллөөр амь насаа алдах эрүүл мэнд нь хохирох зэрэг сөрөг үр дагаварын үед нэгдсэн сангаас мэдээлэл авах боломжтой юм. Энэ арга хэмжээнд хэд хэдэн төрийн бус байгууллага, нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран ажиллаж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ