БЗД-ийн нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ш.Ганчимэг ялалт байгуулжээ
Өнгөрсөн бямба гаригт Баянзүрх дүүргийн долдугаар хорооны 18, 19 дүгээр хэсгийн хороонд ИХТ-ийн нөхөн сонгууль боллоо. Уг сонгуульд нь АН-аас нэр дэвшигч Ш.Ганчимэг олонхийн санал авч, ялалт байгуулжээ.
Хэдийгээр уг сонгууль өмнөх долоо хоногийн бямба гаригт болсон ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар энэ сарын 26-нд дахин явагдсан юм.
Сонгуульд оролцсон нийт 5000 гаруй иргэд санал өгч ирцийн хувьд 18 дугаар хэсгийн хорооны 50,4, 19 дүгээр хэсгийн хорооны сонгогчдын 52,6 хувь нь сонгуульд оролцжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ