“АРЕВА” групп Монгол Улсад 140 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
“АРЕВА” группын Ерөнхийлөгч Люк Урселээс цөөн асуултад хариулт авлаа.
.
-Танай групп энэ төсөлд хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийх бол. Эдийн засгийн өгөөж нь хэр вэ?
- Өнөөдрийн байдлаар “АРЕВА” групп Монгол Улсад 140 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Одоо манай компанид нийтдээ 180 гаруй хүн ажиллаж байна. Төслийн шийдвэрлэх үе одоо эхлэх гэж байгаа юм. Хоёр том хэмжээний орд нээсэн. ТЭЗҮ-ийг боловсруулахаар эдийн засгийн үр өгөөж нь илүү нарийн тусгагдах болно. Аливаа уул уурхайн төсөл олон жил үргэлжилдэг. Эдийн засгийн үр өгөөжийг нь нарийн тодорхой гаргах болно. Төслийн нэг чухал үе шат 2016-2017 онд хийгдэнэ. Энэ нь хагас үйлдвэрлэлийн туршилт. Хагас үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгээр эдийн засгийн өгөөж нь мэдрэгдэнэ.
.
-Үйл ажиллагаа явуулахад байгаль орчныг хамгаалах талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Аливаа уул уурхайн төсөл нь урт хугацааных байдаг. Тиймээс Монголд манай компани урт хугацааны төсөл боловсруулна ажиллана гэдгийг нотолж байна. Японы “Мицубиши” корпораци санхүүжүүлэгч, хөрөнгө оруулагчаар энэ төсөлд оролцож байна. Энэ бол чухал үйл явдал. Манай группын хувьд дэлхийн цөмийн салбарт ураны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч компани. Бид байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг хичээдэг.
.
-Дэд бүтэц хэзээ баригдах вэ?
-Дэд бүтцийг барьж байгуулахын өмнө нарийн судалгаа хийсэн байх ёстой. Тийм учраас бид бусад судалгаануудыг үргэлжлүүлээд хийх болно. Үйлдвэрлэлийн шатанд дэд бүтцийн барилга байгууламжаа барьж эхэлнэ. Бидэнд арвин туршлага байгаа. Дэд бүтэц барихдаа Монголын компаниудыг оролцуулах болно.
.
-Ураны салбар дэлхийн зах зээлд ямар байна вэ?
-Дэлхийн зах зээлд ураны үнэ бага байгаа. Энэ нь Вукушимагийн ослоос улбаалан ураны зах зээл одоогоор намжмал байна. Дээрээс нь Герман цөмийн салбаруудаасаа татгалзсан байгаа. Одоо энэ бүх зүйл ард хоцорсон. Дэлхий дахинд цөмийн эрчим хүч хөгжиж байна. Ойрын 2030 он хүртэл цөмийн эрчим хүчний хэрэгцээ их байгаа. Энэ дагуу өндөр өсөлттэй явсаар байх болно. Өнөөдөр энэ үйл ажиллагааг эхлүүлж байгаа нь ирээдүйд хэрэгтэй зүйлийг урьдчилан илрүүлж байна гэсэн үг.
_
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ