МАН-ын даргыг парламентын гишүүдээс сонгох уу

img

МАН-ын XXVII Их хурлын төлөөлөгчдөөс намын шинэчлэл, намын даргыг хэрхэн сонгох талаар байр суурийг нь сонссон юм.

1

Нэр дэвшигдвэл  гүүр болон зүтгэнэ

_

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -МАН-ын их хурлыг олон түмэн хэрхэн явагдахыг харж байгаа. Өнөөдөр нийгэм, эдийн засаг хүнд байна. Эдийн засгийн гол гол үзүүлэлт муудаж, иргэдийн амьдрал хүндэрлээ. Тиймээс намын их хурлаас гарах шийдвэр чухал юм. Намын даргад сонгогдох хүн намаа зөв удирдах, ирэх сонгуульд намаа ялалт байгуулах хэмжээнд хүргэх, хүчирхэг бодлоготой хүн байх хэрэгтэй.

_

-Та намын даргад нэрээ дэвшүүлэх үү?

-Их хурлын төлөөлөгчид дундаас нэр дэвшүүлвэл итгэлийг нь алдахгүйг хичээнэ. Намынхаа бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө гүүр болоод ирэх сонгуулиудад бэлтгэхээр зүтгэнэ гэж бодож байгаа.

1

МАН улам нягтарч, хүчирхэгжинэ

1

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: -Энэ хурал намын шинэчлэлийн, эв нэгдлийн хурал болно. Их хурлаар МАН улам нягтарна, хүчирхэгжинэ. 2016 оны ялалтад хүрэх уриа тавьж, бодлого хөтөлбөрөө тодорхойлж, шинэ удирдлагуудаа гаргасан их хурал болно.

Улс төр гэж байдаг бол намын дарга хүн олон түмэндээ танигдсан, шигшигдсэн, ажил амьдралын өргөн туршлагатай, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг бүхэлд нь харж чаддаг, зохион байгуулах чадвартай хүн байх ёстой. Энэ утгаараа УИХ дахь  МАН-ын  бүлэг дотроос УИХ-ын гишүүн намын дарга болно гэж ойлгож байна.

1

-Та намын даргад өрсөлдөх үү?

-Миний нас, туршлага болоогүй, олон зүйл дутуу байна.

  1

Намын даргыг парламентаас сонгох нь зөв

1

МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: -Манай нам сонгууль дараалан ялагдлаа. Тиймээс бид болохгүй байгаа зарчмуудаа өөрчлөн, ил тод хэлэлцэнэ гэдэг шинэчлэлийн алхам.  Төлөөлөгчдийн тал гаруй хувь нь анх удаа сонгогдсон, залуус байна. Тийм учраас бодлогоороо шинэчлэгдээсэй гэж бодож байгаа. Хөдөө орон нутгийн төлөөлөгчид ил тод, нээлттэй байдлыг хүсч байна. Намын дотоод амьдрал, улс эх орны хөгжлийн асуудлыг нээлттэй хэлэлцэх байх.

1

Нэг даргыг нөгөөгөөр сольсоноор шинэчлэл явагдахгүй. Зарчмаар нь өөрчлөх хэрэгтэй. Аливаа нэг сонгох, сонгогдох албан тушаалд өрсөлдөнө гэдэг хүний эрх. Ажил хийдэг, ачаа үүрдэг ажлыг хийж чадна гэж өөртөө итгэж байгаа учраас би Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөж байна. Намын дарга хүн парламент дотроосоо байх нь хэрэгтэй. Улс төрийн гол үйл явдал парламент дотор буцаж байна шүү дээ.

 _

Намын даргыг парламентын гишүүнээс сонгоно гэж явцуурах хэрэггүй

1

Эдийн засагч  Д.Дашзэвэг: -МАН-ын даргаар сонгогдох хүн чадалтай, мэдэлтэй байх ёстой. АН-ын дарга Алтанхуягаас илүү дуугарч чаддаг хүн байх ёстой. МАН-ын рейтэнг муу байна. 2016 он хүртэл шинэ удирдлагууд идэвхтэй ажиллах ёстой. Намын анхан шатны байгууллагад эрх үүргийг шилжүүлж байгаа нь ардчилсан арга хэмжээ юм.  Ард түмний дунд явагдаж байгаа социологийн судалгааг сайн хийж чадвал нэр хүнд нь өснө.  Намын даргад заавал парламентын гишүүнээс сонгогдоно гэж явцуурах шаардлага байхгүй. Парламентын бус гишүүд дотор мэдлэг чадвар сайтай, сөрөг хүчин, нийгмийн үүргийг гүйцэтгэх чадвартай хүмүүс байна шүү дээ. Явцуурах хэрэггүй гэж бодож байна.

1

.

Шинэчлэл бус шинэтгэл хийх ёстой

1

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: -Энэ удаагийн их хурлаар намын анхан шатны нэгжийг бэхжүүлэх, намын дүрэмтэй холбоотойгоор хяналтыг сайжруулах, гишүүдийн чадавхийг бэхжүүлэх, боловсон хүчний бодлогыг боловсонгуй болгох шаардлагтай гэж үзэж байна. Би шинэчлэл бус шинэтгэл байх ёстой гэж үзэж байна. Олон шинэ шийдвэр энэ хурлаас гарах байх гэж үзэж байна. Шинэчлэл гэдэг нийгмээ дагаж өөрчлөгдөж байдаг зүйл.  Өдөр бүр шинэчлэл явагдаж байдаг.

1

Үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцдог болно

1

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Манай намын дүрэмд өөрчлөлт орж байгаа. Томилогдсон албан тушаалтнууд ажлаа хийх, үүргээ биелүүлж чадахгүй байгаа бол тэдэнд хариуцлага тооцох ёстой гэсэн заалтыг гишүүд дэмжигчид сайнаар хүлээж авч байгаа гэдгийг хэлье.

1

Ард түмний хүсэн хүлээсэн шийдвэр гараасай

_

Баян-Өлгий аймгийн төлөөлөгч Бүкэн: -Намын их хуралд төлөөлөгчөөр оролцсондоо баяртай байна. Энэ их хурлаас ард түмний хүсэн  хүлээж байгаа шийдвэр гараасай гэж бодож байгаа. Би хөдөөний хүн болохоороо намын даргад хэнийг сонгогдохыг сайн мэдэхгүй байна. Хамгийн гол нь энэ их хурлаас ард түмний хүсэн хүлээсэн шийдвэр гараасай л гэж бодож байгаа юм.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sdvav:
Эдийн засагч Д.Дашзэвэг: end tend ochij daldaij yavah ymaaa
2013-10-28
батаа:
тараасай ээ тараасай ээ МАНгаруудын нам
2013-10-28
helne :
sain ajilna geher negniihe hiisen ajil hiih ajild in saad hiine gj oilgoj bolohgui shu. Ta nar iin ene nam gj taltsanas uls hogjson tuuh bhgui bha
2013-10-27
kkkkk:
kkkk ene dash zebegiig end yu hiij yabaag heleed ogoh hvn bn uu hahahaha
2013-10-27
ZOCHIN:
ENE NAM SHINCHILEGDEHGVI YM BOLBUU M ENH BOLD darga bolbol gazariin luibarchin nam gej tsolluulna Bat erdene N Enhbold bolbol lidergvi haragdna barag J Enh byar barag deer busad ni bol shinchilelgvi haragdaj hogoo chirehbiidee
2013-10-27
зочин:
Ха,ха,ха,ха,ха,ха,ха,ха.
2013-10-27
иргэн БМ:
ЭНЭ БАТЭРДЭНЭ ХИРЭЭ МЭДЭХГҮЙ ЯМАР ИХ АМБИЦТАЙ ДУРАК УУ, НАМЫН ДАРГА ЦААШДАА ЕРӨНХИЙ САЙД БОЛНО ГЭЖ ЗҮТГЭХ ЮМ БАЙНА Л ДАА. ДААНЧ ТИЙМ ХУВЬ ТОХИОХГҮЙ НЬ САЙХАН ЮМ ДАА
2013-10-27
zochin:
Ardin nam chadaxgvi ee shinechildene gex
2013-10-27
zochin:
Ardin nam chadaxgvi ee shinechildene gex
2013-10-27
зОЧИН:
мӨНХБАТ ГЭЖ НӨХӨР БАС НЭГ ХҮРЭЛСҮХ МӨН. ИЙМ АРАНШИНТАЙ ХҮМҮҮС УДИРДАГЧ БАЙЖ ЧАДАХГҮЙ. ГҮЙЦЭТГЭГЧ АИЛЧИН БАЙХ НЬ АРАЙ ДЭЭР.
2013-10-27
zochin:
ard tumneesee uuchlal guij chaddaggui,uhshirsen huuchinsag arga barilaasaa salah zoriggui, avilgachin heden lideriinhee hoorond yvtcuursan iim nam yaj uls orniig udirddagiin.ehleed buzaruudaasaa salj chaddag bjiij hoishhoo yrisan n deer.hot,hodoo geltgui bolovsroltoi seheeten zaluuchuud baidaggui ymuu. er n tegeed tarsan n shuluuhan daa.
2013-10-27
demberel:
ene ardiin nam taraasai.uls toriin zonog nam
2013-10-27
1fggff:
sumiya yun shinetgel , shinechlel geed balairaad bna aa, khhhh iim gishvvntei namd amjilt bh uu ha ha ha ha
2013-10-27
zochin:
uxej xevtsen nam bee.Yamarch devshil baixgui,Ene maxan boodog todrood baixad oilgomjtoi shdee.
2013-10-27
Зочин :
Үгүй энэ Дашзэвэг энд юу хийж яваа юм болоо. УИХ-д МАХН-аас нэр дэвшээд байгаагүй билүү
2013-10-27
Hunj:
Idej uuhaa bolino,heel hahuul avilgal iig zogsoon geh ganzch ug baihgui tegeheer yaj oorchlogdoh ve.odoo hudlaa yrij hulhidag zang chin bid meddeg bolson shuu dee.
2013-10-27
Зочин:
Энэ Дашзэвэг гэж урваач шарваач хичнээн нам дамждаг байнааа.
2013-10-27