Төлөөлөгчдийн 61.3 хувь нь анх удаагаа сонгогджээ

img

МАН-ын XXVII их хурал завсарлалаа. Их хурлын 1121 төлөөлөгчөөс хамгийн ахмад нь МАН-ын экс дарга Г.Очирбат, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном, Сэлэнгэ аймгийн төлөөлөгч Ш.Гунгаажав нар байна. Харин хамгийн залуу нь Баянхонгор аймгийн төлөөлөгч 24 настай Баярмагнай юм. Мөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн дотор төр, засгийн дээд одон медаль болох  Монголын Улсын гавьяат багш, СГЗ цол хүртсэн 13 төлөөлөгч багтжээ.

1

Төлөөлөгчдийн дотроос жагсаалтаар сонгогдсон гишүүд 10 хувийг эзэлж байгаа аж. Мөн 61,3 хувь нь анх удаа төлөөлөгчөөр сонгогдож байгаа  бол 10 дахь удаагаа их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон гишүүн нь МАН-ын экс дарга Г.Очирбат юм. Их хурлын төлөөлөгчдийн 22.9 хувь нь эмэгтэй, 22.5 хувь нь 18-35 хүртэл насны, 40 хувь нь 35 хүртэл насныхан эзэлжээ.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Квот нэрээр баахан хүмүүс шууд ордогийг хаах хэрэгтэй. Хурлын бэлтгэл ажлыг хуучинсаг хүмүүс хийж хурал удирдах хүмүүсийг хайрцаглаж байгаа нь шинэчлэл биш. Оройжин хор найруулсан ятгалга цайллага явах нь ямар учиртай юм. Ингэж дарга болоод юу хийх билээ.
2013-10-27
ГИШҮҮН:
ЖАГСАААЛТААР ГЭЭД БАЙГАА 100 ГАРУЙ НӨХӨД АНХАН ШАТНААС СОНГОГДОЖ ЧАДАХГҮЙ НӨХДҮҮД ГЭСЭН ҮГ.
2013-10-27
төлөөлөгч:
22,5 нь 18-35 насных гэснээ. 35 Хүртэл насных 40 хувь гэчихсэн бх юмаа. 35 хүртлэх нь 252 төлөөлөгч 22,5 гэж л хэлсэн дээ
2013-10-27