МАН-ын 27-р Их хурал нээлттэй хуралдаж байна

img

Монгол Ардын намын 27-р Их хурал Соёлын төв өргөөнд 09.00 цагт  эхэллээ. Их хурлыг удирдан явуулж буй тус намын гишүүн, хурал зохион байгуулах комиссын дарга Д.Дэмбэрэл хурлын эхэнд энэ удаагийн Их хурлаар хэлэлцэх ерөнхий асуудлууд, хурлын хөтөлбөрийг танилцуулав. Танилцуулснаар, Их хурлаар есөн үндсэн асуудал хэлэлцэх бөгөөд үүнд, МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн улстөрийн илтгэл, Мандатын комиссын илтгэл, намын 26-р Их хурлаас хойш хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Хяналтын ерөнхий хорооны тайлан, МАН-ын дүрмийн асуудлаарх салбар хуралдааны мэдээлэл сонсох, Намын дүрэмд өөрчлөлт оруулах тухай салбар хуралдааны мэдээлэл сонсох, Монгол Улсын 2021 он хүртэлх хөгжлийн зорилт, Намын үйл ажиллагааны шинэчлэлийн талаарх дүгнэлт, Зохион байгуулалтын асуудал зэрэг багтжээ. Их хурлаас гол хүлээлт үүсгээд буй зохион байгуулалтын асуудалд Монгол Ардын намын даргыг сонгох тухай, Бага хурлын гишүүдийг сонгох тухай, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгох тухай гэсэн асуудал багтжээ. Их хурал гурван өдөр үргэлжилж, аравдугаар сарын 29-нд өндөрлөх юм.

Дашрамд, Их хурлын эхэнд МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөний зохицуулагч Т.Аюурсайханы намын шинэчлэлийн асуудлаарх илтгэлийг сонсох хүсэлтийг тус хөдөлгөөний гишүүн Г.Ганбаяр дэвшүүлж, Их хурлын гишүүдээс санал хураасан боловч танхимд цугласан 1121 гишүүнээс ердөө 171 хүн дэмжжээ.

Одоо МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат итгэл тавьж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн :
үнэхээр сайн муугаа ярьсан, дүгнэлт хийсэн хурал болсон шүү. мэдээж хүн бүрийн сэтгэлд нийцнэ гэж хэзээ ч байхгүй шүү. магадгүй зарим нь захиалгаар бичдэгч байж болох юм. бид аливааг зөв талаас нь хардаг болбол сайнсан.
2013-11-05
MAN-ii gishuun :
Neelttei bj haragdaach... Toloologchidoo songohdoo deereesee songoson sh dee... Ineed hurmeer.. Ene ardchilsan MANuu... Itgej yavlaa.. zutgej yavlaa,,, Odooo bolieoo.. MAN minii MAN bish bolson bna..
2013-10-27
irgen:
Avligachidyn am gedgee haruulj baina shuu dee? zaluuchuudynhaa ugiig sonsoochee? Namyn darga Enh bold bolvol tanai nam shinechilegdsen gej bitgii dahin yariarai ard tumen itgehgui shuu dee?
2013-10-27
Зочин:
Нэг болохоор нээлттэй явагдаж байна гээд л нэг болохоор хаалттай явагдаж байна гээд байх юм. Хаалттай явагдааад байгаа юм уу, нээлттэй явагдаад байгаа юмуу. Аль нь юм бэ
2013-10-27
zochin:
Ard tumniihee telee l bogino hugastaand hiih ajlaa tusgasan shiidver gargaj el todoor unen shudragaar bieluulehed l bolo amjilt husie
2013-10-27
bayaraa:
Oilgomjtoishdee.Ene nam shinechlegdehgyi ee.Yagaad gevel hyychin oligarhiud ni bygdiig zohitsyylchihsan baigaa.Odoo yag hyychin hymyys ni garch darga bolood zalyycchyydaas tom dyygarch baisan hed ni jiigdeed shine yu ch medehgyi zalyychyydiig(dyylgavartai )zalyychyydiig gargaad irne tegeed l boloo .Harj l baiydaa.....
2013-10-27
solo:
Ene Demberel uvgunuus uur hun oldoogui yum baih daa.Eerch muuraad helj bgaa ug ni ch oilgogdohgui yumaa uneheer shinechlegdehgui nam yumaa.
2013-10-27