Тавдугаар дунд сургууль “Найрал дууны улсын уралдаан”-нд тэргүүлжээ

img

Өнгөрсөн өдрүүдэд Монголын Хүүхдийн ордонд “Хүүхдийн найрал дууны улсын уралдаан” боллоо. Тэгвэл уг уралдаанд Чингэлтэй дүүргийн тавдугаар дунд сургууль тэргүүн байрыг эзэлсэн байна. Харин удаах байруудад Баянзүрх дүүргийн 84-р дунд сургууль, гуравдугаар байрыг Чингэлтэй дүүргийн 39-р дунд сургуулийн найрал дууны хамтлаг тус тус эзэлжээ.

Дашрамд дуулгахад, “ Хүүхдийн найрал дууны улсын уралдаан”-ыг нийслэлийн Засаг даргын ивээл дор энэхүү наадмыг 21 дэх жилдээ зохион байгуулсан бөгөөд  нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийн дуу хөгжмийн багш нар, 90 гаруй сургуулийн найрал дууны 6000 гаруй хүүхэд багачууд авьяас чадвараараа өрсөлдсөн байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хосбаяр:
авъяас чадвар хүн болгонд байгаа
2014-01-25